fbpx

Хүнсний бүтээгдэхүүн

image

ЛУУВАН
Лууван болон улбар шар өнгөтэй бусад жимс ногоонд А витамины төрөл болох Бетакаротин ихээр агуулагдах ба энэ нь нүдний торон бүрхүүл болон бусад хэсгүүдийн үйл ажиллагааг тогтворжуулдаг байна.

ӨНДӨГ
Өндөгний шаранд лютейн болон цинк ихээр агуулагддаг ба эдгээр нь нүдний шар толбоны өөрчлөлтөнд өртөмтгий байдлыг бууруулдаг байна.

ҮР САМАР
Үр самар нь Е витаминаар баялаг байдаг ба өдөрт нэг атга самар идэхэд хоногийн хэрэгцээт тунгийн талыг хангаж чаддаг байна. Мөн нүдний шар толбоны өөрчлөлтийг бууруулдаг байна.

АМТАТ ЧИНЖҮҮ
Амтат чинжүү нь ямар ч хоол хүнснээс илүү С витамин агуулдаг ба хүний биеийн бодисын солилцоонд чухал ач холбогдолтой антиоксидант юм.

НОГООН НАВЧИТ УРГАМАЛ
Ногоон вандуй, брокколи, бууцай, юуцай гэх мэт нь лютейн болон цинкийн агууламж өндөр байдаг тул нүдний шар толбоны өөрчлөлт болон болрын бүдэгшилд өртөх эрсдэлийг бууруулснаар төвийн харааг хамгаална.

ЗАГАС
Загас нь өөхний хүчил омега-3 агуулдаг ба энэ нь нүдний торон бүрхүүлийн эсийн мембраны бүтцийг хадгалахад чухал ач холбогдолтой юм.

ЖИМС ЖИМСГЭНЭ
Citrus болон berry жимсний төрлүүд нь С витаминаар баялаг байдаг ба нүдний шар толбоны өөрчлөлт болон болрын бүдэгшилд өртөмтгий байдлыг багасгадаг ач холбогдолтой юм.

profile

Зөвлөх: "Солонго" нүдний эмнэлэг

X
Нэвтрэх