fbpx

Хүнсний бүтээгдэхүүн

image

Манайд худалдаалж буй алим жимсүүд “3, 4”-өөр эхэлсэн тэмдэглэгээтэй буюу тухайн жимсийг тарьж ургуулах явцад пестицид буюу хортон шавьжтай тэмцэх цацлага хэрэглэсэн гэсэн үг юм. Тэгэхээр бид жимс жимсгэнэ идэхдээ пестицид хэмээх бодисыг мөн адил хэрэглэсээр байгаа гэсэн үг.

Пестицид хүний биед сөрөг нөлөө үзүүлэх үү?

Энэ талаар У.Цэрэндолгор, Ж.Батжаргал, Ж.Халзанхүү, Б.Даваадулам, Н.Сайжаа, Б.Бурмаа нарын Монголын эрдэмтдийн хийсэн “Пестицидийн хэрэглээ, тэдгээрийн хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө” судалгааны бүтээлд дэлгэрэнгүй бичжээ.

Уг бүтээлд,

“Ургамлын өвчин, хог ургамал, хортон шавьж, өт авгалдай, мэрэгчид, амьтдын эндо, экзопаразиттай тэнцэхэд хөдөө аж ахуй, газар тариалан, ахуйн зориулалтаар хэрэглэдэг химийн бодисыг олон улсын нэршлээр пестицид гэнэ” гэж тодорхойлжээ.

“Эрдэмтдийн үзэж байгаагаар пестицидийг хэзээ, хэн, ямар нөхцөлд яаж хэрэглэх талаарх заавар журмыг сайтар мөрдөж ажилласан тохиолдолд хэрэглэгчдэд очих хүнсэнд агуулагдах үлдэгдэл пестицидийн хэмжээ үлэмж бага байдаг аж. Харин уг химийн бодисуудыг зөв хэрэглэх талаар зохих заавар журмыг мөрдөж ажиллаагүй тохиолдолд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй аж.

Пестицидүүд нь бие махбодод хуримтлагдаж, хордуулах, харшил үүсгэх, хавдар үүсгэх зэргээр хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг болохыг судалгаагаар нотолжээ.

Сүүлийн жилүүдэд эрдэмтэд, эмэгтэйчүүдийн эмгэг, төрөлхийн гажиг, дутуу төрөлт, зулбалт, хүүхэд бага жинтэй төрөх зэргийг удаан задардаг, органик бодисын нөлөөтэй холбон үзэж байгаа аж.

Пестицидэд өртөлтийн байдал болон хүний эрүүл мэндэд үзүүлж буй сөрөг нөлөөллийг Монголын хүн амын дунд судлан тогтоох шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа юм. Иймээс бид пестицидээр бохирдсон ургамал болон амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүний хэрэглээгээр пестицидийн хэрэглээг тогтоож, хүний цус, хөхний сүүнд хлорорганик пестицид, шээсэнд фосфор органик пестицидийн өвөрмөц метаболитуудыг тодорхойлж, хүн амын дунд “пестицидэд өртөлтийн байдал"-ыг тогтоож, үнэлгээ, дүгнэлт гаргах зайлшгүй шаардлагатай” хэмээн дээрх эрдэмтдийн судалгааны бүтээлд бичсэн байна.

Энэ талаар дэлгэрүүлэн http://www.mongolmed.mn/article/375-ээс унших боломжтой.

Сэтгүүлч: Б.Эрмүүн

X
Нэвтрэх