fbpx

0-1 нас хүртэл

image

Суух гэж оролдох нь ихэнх 6 сартай хүүхдүүдийн хөгжлийн чухал үе шат юм. Энэ чадвараа хүүхэд хэрхэн яаж сурч байгаа нь түүний хөгжлийн бас нэг гайхалтай үе юм. 4-5 сартайдаа хүүхэд ганцаараа сууж чадахгүй хойшоо эсвэл хажуугаараа унадаг. Хүүхэд хэсэг хугацааны дараа өөрийнхөө тэнцвэрийг олохын тулд гараа ашиглаж эхэлдэг. 5-6 сартайд хүүхдийн нурууны булчин чангарч хүүхэд ганцаараа сууж чадах чадалтай болно. Тэгсэн ч хүүхэд байн байн тэнцвэрээ алдаж унах ч тэрээр сууж тогтохын тулд гараа ашигладаг болсон байна.

6 сартайдаа хүүхэд гараа ашиглалгүйгээр тэнцвэртэй суух боломжтой болно. Хүүхэд сууж байхдаа эхлээд нэг гараараа тулах ба хэсэг хугацааны дараа хоёр гараа хоёуланг нь авч, урагшаа 45 хэм бөхийсөн байдалтайгаар ганцаараа тогтон суудаг. Хүүхдийн нурууны булчин чангарах тусам хүүхэд тэнцвэрээ сайн олж, ганцаараа тэгшхэн сууж чаддаг болно.

Хэл ярианы хөгжил нь энэ шатны бас нэг онцлог юм. Тэд уйлах нь багасч, шулганах нь нэмэгддэг. Тэд өөрсдийн хэл яриагаа дохио зангаатай хослуулж эхэлнэ. 6 сартайд хүүхэд хэлний байршлаа, амныхаа хайрцгийг өөрчилснөөр өөр төрлийн дуу авиа гаргаж болдгийг ойлгож эхлэх ба тэд эгшиг гийгүүлэгчээс бүрдэх үеүдийг уртаар эсвэл богинохноор дахин дахин давтан шулганана.

6-аас 9 сарын хооронд хүүхэд уруулын тусламжтай бүтэх “да да” гэх үеийг хэлний тусламжтайгаар өөрчлөн “да да” болгох чадвартай болдог.

Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн Сан

X
Нэвтрэх