fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан зөвлөмжийг хүргэж байна.

Уг цочмог халдварт өвчин нь хоолой, залгиур улайж, амны хөндийн салст, завьж, буйл, хэл, тагнай, гарын алга, хөлийн ул болон өгзөг дээр толбот гүвдрүүт, цэврүүт тууралт гардаг.

Вирүсээр бохирлогдсон ус, хүнс, хөрс эд зүйлс, бохир гараар халдвар дамжих бөгөөд нууц үе нь ихэвчлэн 2-7 хоног, дунджаар 3-5 хоног үргэлжилнэ.

Өвчлөлийн эхний долоо хоногт хамгийн их халдвартай, вирүс өтгөнөөр долоон долоо хоногийн турш гадагш ялгарч болно. Бүх насны хүн өвчлөх боловч ихэвчлэн 10 хүртэлх насны хүүхдүүд өвчилж, хүндрэлийн 90 хувь нь дөрөв хүртэлх насанд тохиолддог байна.

X
Нэвтрэх