fbpx

Томуу, томуу төст

image

Хүүхдэдээ товлолын дагуу вакцинуудыг хугацаанд нь хийлгэх нь уушгины хатгалгаагаар өвчлөх эрсдэлийг багасгана. Мөн хатгалгааны эсрэг пневмококкийн вакцин нь хатгалгаа өвчнөөс сэргийлдэг.

Гэрийнхээ хаалга, цонх, тооныг үе үе нээж, өдрийн цагаар цэвэр агаар оруулж, гэр доторх агаарыг сэлгэж, бохир агаарыг зайлуулаарай. Хүүхдийн орчинд тамхи бүү тат.

Элдэв резин, хуванцар, хог түлэх нь бие махбодыг хордуулж, хорт хавдар, амьсгалын замын хүнд өвчнүүдийг үүсгэдэг. Зөвхөн зориулалтын түлш хэрэглэх нь зүйтэй.

Бага насны хүүхэдтэй гэр бүл хүүхдээ асрах хооллох, бие зассаны дараа гараа сайтар савандаж угаах дадлыг мөрдсөнөөр хатгалгаа өвчнөөс сэргийлнэ.

Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн Сан

X
Нэвтрэх