Аминдэм ба эм

image

Хүүхэд А аминдэм дутагдсанаар суулгалт, амьсгалын замын өвчнөөр өвдөх, хараа муудах, дархлаа сулрах зэрэг шинжүүд илэрдэг.

6-12 сар хүртэлх хүүхдэд 100000 нэгж, 12 сараас 5 нас хүртэлх хүүхдэд 200000 нэгж А аминдэмийг 6 сар тутам уулгана.

ТӨМРИЙН БЭЛДМЭЛИЙН ХЭРЭГЛЭЭ

Хүүхдэд төмөр дутагдсанаар өсөлт хөгжил нь удаашрах, сэтгэхүй оюун ухааны хөгжил хоцрох, хөдөлгөөний идэвх буурах, олон дахин өвчлөх ба өвчин нь ужиг явцтай, дахих, хүндрэх хандлагатай.

ЦУС БАГАДАЛТААС СЭРГИЙЛЭХ

  • Жирэмсэн үедээ эмчийн зааврын дагуу төмрийн бэлдмэл уугаарай.
  • Төрөх үед эхээс авсан төмрийн нөөц 3 сартайгаас багасдаг тул 6 сартайгаас нэмэгдэл хоолонд оруулахдаа махтай хоол өгөх нь зүйтэй.
  • 6 сараас дээш насны хүүхдэд өндөг, элэг, мах зэрэг төмрөөр баялаг хоол хүнс өгөөрэй.
  • Махтай хоолыг сүү, сүүн бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэхгүй.
  • Төмрөөр баяжуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглээрэй.
  • Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл өгөх нь зүйтэй.

ЦУС БАГАДАЛТЫГ ЭМЧЛЭХ

  • Эмчийн зааврын дагуу төмрийн бэлдмэл уулгана.

Анхаар: Аминдэмээр баялаг хоол хүнс таны хүүхдийн эрүүл өсөлтийг дэмжинэ.

Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн Сан

X
Нэвтрэх