fbpx

Аминдэм ба эм

image

Хүүхдэд өдөр бүр 1 уут олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл /ОНБТБ/-ийг шөлтэй буюу хагас шингэн хоолонд хольж өгнө.

6 сар – 60 ширхэг 2-3 сар
12 сар – 60 ширхэг 2-3 сар
18 сар – 60 ширхэг 2-3 сар
23 сар – 60 ширхэг 2-3 сар

ХЭРЭГЛЭХ ЗААВАР

  1. Уутны дээд хэсгийг хайчилж нээнэ.
  2. Аягатай хоолыг урдаар сайтар хутгаж, бүлээн болгоно.
  3. Хоолондоо ОНБТБ-ийг хийж, сайтар хутгаарай.
  4. Хоолыг хүүхдэд тухайн үед нь дуустал нь идүүлнэ.

АНХААРАХ ЗҮЙЛС

  1. ОНБТБ-ийг халуун хоолонд хийснээр хоолны амт өөрчлөгддөг.
  2. Төмөр агуулсан тул баас шингэрч, хар өнгөтэй гарч болно. Бэлдмэлийг үргэлжлүүлэн өгснөөр 7-14 хоногт баас хэвийн болдог.
  3. Сүү, сүүн бүтээгдэхүүн, цай, ус зэрэг шингэн зүйлд хольж болохгүй.
  4. А, Д аминдэмийг сэргийлэх тунгаар зэрэгцүүлэн хэрэглэж болно.

Анхаар: Сум, өрх, багийн эмчээс бага насны хүүхдэд зориулсан ОНБТБ-ийг аваарай.

Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн Сан

X
Нэвтрэх