Хүүхдийн хооллолт

image
  • Хүүхдийн ба өөрийнхөө гарыг савандаж угаагаарай.
  • Насанд нь тохирсон аяга, халбагаар хооллоно.
  • Хүүхдээ урамшуулан дэмжиж, тэвчээртэйгээр хамт хооллоорой.
  • Хооллох оролдлогыг дахин дахин хийгээрэй.
  • Өвөр дээрээ эсвэл хажуудаа суулгаж, нүүр лүү нь харж, хооллоорой.
  • Хүүхдийн анхаарлыг өөр зүйлд бүү сарниулаарай.
  • Хүүхдийг хүчээр хооллож болохгүй гэдгийг анхаараарай.

Нэмэгдэл хоолонд хэт эрт оруулахын эрсдэл

Нэмэгдэл хоол нь:

  • Хүүхдийн хоол тэжээлийн хэрэгцээг эхийн сүү шиг бүрэн хангахгүй.
  • Хооллоход хялбарыг бодож усан шөл, шингэн агшаамал өгөх нь тэжээллэг чанарыг бууруулна.
  • Эхийн сүүнээс авах хамгаалах бодис багассанаар өвчлөх эрсдэл нэмэгдэнэ.
  • Нэмэгдэл хоол нь эхийн сүү шиг цэвэр биш тул суулгалтаар өвчлөх эрсдэл нэмэгдэнэ.
  • Хүүхэд амьтны гаралтай уургийг боловсруулж, шингээх чадвар сул учир харшил үүсэх эрсдэлтэй.
  • Хөхүүлэх тоо цөөрснөөр эх жирэмслэх эрсдэл ихэснэ.

Нэмэгдэл хоолонд хэт орой оруулахын эрсдэл

  • Хүүхдийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангаж чадахгүйд хүрнэ.
  • Хүүхдийн биеийн ба оюун ухааны өмөлт хөгжил удааширна.

Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн Сан

X
Нэвтрэх