fbpx

Хүмүүжил

image

Сэтгэлийн дарамт, айдас, түгшүүрийн олон зэрэглэл байна. Тухайлбал эерэг, тэвчихүйц, хортой гэсэн зэрэглэл бий. Бага насны хүүхэд хүчирхийлэл, дарамт шахалт, үл хайхрах байдал, урт хугацааны буюу архаг өлсгөлөн зэрэг олон сөрөг хүчин зүйлд нэрвэгдэж байвал ХОРТОЙ СТРЕСС үүсдэг.

Ийм үед ялгардаг стрессийн даавар болох КОРТИЗОЛ нь тархины эсүүдийн нэвчих чанарыг хязгаарласнаар тархины хөгжил саатаж, энэ нь тухайн хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, зан төлөвт сөргөөр нөлөөлдөг.

Айдас тохиолдоход тархи сөрөг нөлөө бүхий хариу үйлдэл үзүүлж улмаар тархинд очих илчлэг ба шим тэжээлийг өөр тийш чиглүүлдэг байна. Тархины хөгжлийн хэвийн үйл явц сэргэхийн тулд тархи өөрөө аюулгүй байдлын шинж тэмдгүүдийг танин илрүүлэх шаардлагатай.

Дотоод үнэлгээний энэ системийг нейроцепци гэдэг ба үүнийг бид илүү гүнзгий судалж мэдсэнээр хүүхдэд эрүүл, аюулгүй, найдвартай орчныг бүрдүүлэх замаар хүүхдийн хөгжлийг дэмжих үйл ажиллагааг оновчтой зохижуулах боломж бүрдэнэ.

Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн Сан

X
Нэвтрэх