fbpx

Аминдэм ба эм

image

С аминдэм нь стресс нян эсэргүүцэх, гадна орчинд дасан зохицох чадварыг сайжруулах ба биеийн дулаан нэмэгдэхэд зарцуулалт нь нэмэгддэг. Төмрийн шимэгдэлтэд нөлөөлж, төмөр дутлын цус багадалт үүсэхээс сэргийлэх учраас төмрийн дуталд өртөмтгий хүүхдэд С аминдэм өгөх нь чухал үр дүнтэй.

С аминдэм дутахад чийг бамын өвчнөөр өвдөж яс, шүдний хэвийн хөгжил удааширахын зэрэгцээ судас нимгэрч, бага зэргийн даралтанд арьсан доорх хялгасан судсууд хялбар хагарч, арьсны дор цус хуран хөхөлбөр туяатай болдог. Түүнчлэн биеийн эсэргүүцэл суларч, нянгийн халдвар амархан авдаг.

Хүүхдэд С аминдэм дутвал өсөлт хөгжлийн хурд нь буурч, царай нь цонхийж, уцаарламтгай болдог төдийгүй ясны хэвийн хөгжил алдагдана. С аминдэмийн дутал хаврын улиралд голчлон тохиолдоно. Энэ үед эмчийн заавраар хүүхдэд С аминдэмийг нэмэлтээр өгнө.

С аминдэм нь нохойн хошуу, жүрж, төмс, гүзээлзгэнэ, улаан лооль, ногоон өнгийн ногоо, усан үзэмний шүүсэнд их хэмжээтэй байдаг. С аминдэм амархан исэлддэг учраас хүнсний бүтээгдэхүүнийг зөв зохистой хадгалах, хоол бэлтгэх, боловсруулах арга ажиллагааг технологийн дагуу хийх нь чухал.

Эх сурвалж: 2 хүртэлх насны хүүхдийн хооллолт I, 2014 он

profile

Зөвлөх: М.Оюунбилэг /Зөвлөх/

Анагаах ухааны доктор

X
Нэвтрэх