Мэдээ, мэдээлэл

image

Сонгинохайрхан дүүргийн 8-р хороо буюу Баянхошууны багачуудад зориулж 1000 орчим номтой "Бяцхан найз" хүүхдийн номын сан нээлтээ хийлээ. Солонгос Монголын харилцааг дэмжих Комекс нийгэмлэг тус дүүрэгтэй хамтран энэ номын санг нээсэн байна.

Хотын захын дүүрэгт амьдарч буй хүүхдүүдийг сурч боловсрох, чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэхэд зориулан “Бяцхан найз” номын санг байгуулжээ. Номын сангийн барилга 7х14 метр хэмжээтэй бөгөөд нэг ээлжиндээ 25 хүүхэд үйлчлэх боломжтой.

Солонгос Монголын харилцааг дэмжих Комекс нийгэмлэг 2012 онд Чингэлтэй дүүрэг Хайлаастад “Мөрөөдлийн номын сан”-г байгуулж байсан туршлагатай. Түүнчлэн байгаль орчин, нийгэм соёл, боловсролын салбар тэр дундаа хүүхдэд чиглэсэн олон ажил хийдэг байгууллага аж.

Цаашид хүүхдийн боловсрол, хүмүүжилд чиглэсэн сайн үйлсийн аянаа үргэлжлүүлж хэд хэдэн номын сан байгуулаад зогсохгүй номын сантай цэцэрлэгт хүрээлэн болгон өргөжүүлэхээр төлөвлөжээ.

Сэтгүүлч Р.Адьяасүрэн

Эх сурвалж: Сонгинохайрхан дүүрэг

X
Нэвтрэх