fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Германы Хемниц хотноо есдүгээр сарын 25-наас аравдугаар сарын 1-ний өдрүүдэд болж буй Олон улсын хүүхэд залуучуудын "Schlingel" кино наадмын дэлгэцнээ "Монгол Контент" ХХК-ийн бүтээл "МААМУУ" хүүхэлдэйн киноны "Эвхдэг солонго" анги гарлаа.

Монголын соёл урлагийг суртал­члах зорилготой "Соёлын дистрибьютер" ХХК-тай хамтран ажилласнаар уг наадамд "МААМУУ" хүүхэлдэйн кино олон улсын 100 гаруй богино хэмжээний анимейшнээс сонгогдсон 10 бүтээлийн нэгд багтсан юм.

Өчигдөр тус хотод /орон нутгийн цагаар/ 09:00 цагт хүүхдэд зориулсан тэдгээр богино хэмжээний анимейшнүүдийг үзэгч багачуудад нэг дор толилуулжээ.

Тухайлбал,

  • Маамуу: Эвхдэг солонго /Монгол/

  • Koyaa – Dancing Socks /Словен/ -Кояа-Бүжигчин оймснууд

  • Crab Story /ОХУ, Австрали/- Хавчинд тохиолдсон явдал

  • Dragon Sledge /ОХУ/
  • Mimi & Lala

  • Miriam’s Hen’s Dream /Эстони/

  • The Penguin /Франц, Бельги/-Оцон шувуу

  • The Sled /ОХУ/

  • The Search for the Lost Family
  • How Messy Settled in the Kindergarten /Беларусь/-Ер бусын цэцэрлэг

X
Нэвтрэх