Сэтгэлзүйч зөвлөж байна

image

Сайн байна уу. Манай хүүхэд 2 нас 4 сартай, хэлд ороогүй байгаа юм. Бид хэрэндээ л сайн ярьж ном уншиж өгөөд хамт тоглож утас өгдөггүй юм. Яаж ярьдаг болгох вэ, яриа маш сайн ойлгодог. Энэ талаар зөвлөгөө өгөөч. Мөн хаана хандахаа мэдэхгүй байна.

Сайн байна уу. Захидал илгээсэнд баярлалаа.

Хүүхдийн хэл ярианы хөгжил нь харилцан адилгүй хөгждөг бөгөөд үүнд гэр бүлийн харилцаа, орчин, удамшил гэх мэт зүйлс нөлөөлдөг. Зарим тохиолдолд сургуульд орохын өмнө нь хэл ярианы хөгжил нь эрчимтэй явагдаж хэлд орсон хүүхэд ч байдаг тул энэхүү хэл ярианы хөгжлийг хүүхэд бүрт бие махбод, оюун ухааны хөгжил зэргээс нь шалтгаалан өөр өөрөөр явагддаг хандлагатай. Таны хувьд хэлд ороогүй гэдэг нь огт ямар нэгэн үгийн хэсэг, авиа гаргадаггүй юу эсвэл үгийг ойлгомжтойгоор хэлдэггүй юу?

Таны зүгээс  хүүхэдтэйгээ хамт тоглох, ном унших, ярилцах зэргийг хийж байгаа нь маш сайн хэрэг. Хоёр наснаас эхлэн хүүхдийн сэтгэх, ойлгох үйл ажиллагаа эрчимтэй явагдаж төлөвшиж эхэлдэг. Энэ үед хүүхэд аяндаа гэр бүл, орчин тойрон, харилцаж буй зүйлсээсээ үлгэр дууриал авч, суралцаж байдаг тул таны зүгээс хүүхдийнхээ юу хийхийг хүсэж байна гэдгийг анхаарч ажиглах шаардлагатай. Хэл ярианы хөгжлийн хувьд хүүхэд ярихгүй байсан ч хамаагүй ярилцахаа үргэлжлүүлээрэй мөн хүүхэд өөрөө даган дууриаж хэлэх, эд зүйлсийг нэрлүүлэх асуух байдлаар хүүхэдтэйгээ харилцаад үзээрэй. Мөн хэлд орохгүй байх нь өөр ямар нэгэн өвчлөлүүдтэй холбоотой байж магадгүй тул та мэргэжлийн хэл засалчтай холбогдоод үзээрэй.

profile

Зөвлөх: Сэтгэл судлаач Б.Энхлэн /Сэтгэл судлалын үндэсний төв/

X
Нэвтрэх