fbpx

Хүмүүжил

image

Хүүхэдтэйгээ хэрхэн харилцах, зөв хүн болгон төлөвшүүлэх сэтгэлзүйчийн дараах зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлээрэй.

1. Хүүхдийг зодож шийтгэхээсээ илүү тэднээс юу хүсээд байгаагаа тайлбарлан ойлгуулахыг хичээгээрэй.

2. Хүүхдийн дүрсгүй зан, муу аашийг засаж залруулж болох зүйл гэж хүлээж ав. Ингэвэл зөв зан суртахуун гэж юу хэлээд байгаад хүүхдэдээ хэлж заахад хялбар байх болно.

3. Балчир хүүхдийг хэзээ ч битгий цохь, сэгсч. Зөв бурууг тэр ялгаж мэдэхгүй. Буруу зүйлийг тэр санаатай хийдэггүй.

4. Хүүхдэдээ зориулан аюулгүй орчинг бий болгоорой. Нялх эсвэл хөлд орж байгаа хүүхдүүд болохгүй зүйл хийж байвал зүгээр л тухайн зүйлээс нь холдуулаарай.

5. Хүүхдийн насанд тохирсон дүрэм журмыг гэр бүлдээ бий болгож мөрдөөрэй. Хүүхэд дүрэм журамд дуртай байдаг. Гагцхүү үүнд тэдний биелүүлж чадахуйц зүйлийг цөөн үгээр, ойлгомжтой, сонирхолтой хэлбэрээр тусгасан байх ёстой.

6. Хүүхдийг ямар ч тохиолдолд зодож цохихгүй байж сураарай. Хүчирхийлэл, хүчирхийлэл дагуулдгийг ямагт санаж яваарай. Ямар ч нөхцөлд хүүхэд зодуулахгүй байх эрхтэй.

7. Хүүхдийнхээ талаар сайн сайхан зүйл боддог гэдгээ санаандгүй гэмээр сонсгоорой. Хүүхэд өөрийгөө магтуулах, өөрийнхөө тухай хэн нэгэн сайнаар ярьж байхыг сонсох үнэхээр дуртай байдаг.

8. Хүүхдэдээ сонголт хийх боломжийг олгож байгаарай. Даалгавраа хоолныхоо өмнө хийх үү, эсвэл дараа нь хийх үү, аль нь чамд хэрэгтэй байна гэх мэтээр асуух хэрэгтэй. Хүүхдэд сонголт хийх боломж олгосноороо шийдвэр гаргахад бага багаар сургаж байна гэсэн үг юм.

9. Гэр бүлдээ тохиолдсон бэрхшээлтэй асуудлыг хүүхдээсээ нуухгүй байхыг хичээгээрэй. Гэр бүлдээ тохиолдсон санхүүгийн болон бусад янз бүрийн бэрхшээлийн тухай, түүнийг хэрхэн даван туулах талаар хүүхэдтэйгээ илэн далангүй ярилцаж байх нь маш чухал.

10. Хүүхдэдээ хэлэх гэсэн санаагаа товчхон үгээр илэрхийлээрэй. Хүүхдүүд янших, зааварчлах, удаан тайлбарлахад дургүй байдаг. Харин цөөн, санаанд үлдэхээр хэдхэн үгээр хэлбэл илүү хурдан тусгаж авдаг.

Сэтгүүлч: Б.Эрмүүн

X
Нэвтрэх