Хүмүүжил

image

Хүүхэд бүдрээд уначихав. Өөрөө босохоор өндийж байтал ээж нь гүйн ирэв. Дөнгөж саяхан өндийж байсан хүүхэд учир зүггүй уйлаад эхэллээ. Ээж нь "миний охиныг “хэн ёо, ёо гэсэн, энэ муу шал уу? БАЙ, БАЙ гээд зодчихъё" гэв. Охин ч ээжийгээ дуурайн шалыг алгадна. Иймэрхүү харилцаа гэр бүлд тохиолдох нь элбэг.

ЭНЭ ХАНДЛАГУУД ХҮҮХДЭД
- Буруугаа хүлээх зан төлөвшихгүй,
- Бусдыг буруутгаж сурдаг,
- Бэрхшээлийг даван туулах чадваргүй болно,
- Бие даах чадвар сул болно,
- Цохих, зодох нь энгийн үзэгдэл мэт ойлгоно.

Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг нь угтаа зоригтой бай, итгэлтэй бай, урдаа тулгарсан асуудал бэрхшээлийг даван туулах чадвартай бай гэсэн агуулгыг багтаасан Монгол ухаан юм шүү!

profile

Зөвлөх:  А.Найгалмаа

Хүүхдийн зохиолч, судлаач

X
Нэвтрэх