fbpx

Хүүхдийн хооллолт

image

Анхны ба хоёр дахь нэмэгдэл хоол өгч дассаны дараа 7-8 сартай үеэс нь өгөх ба 2 дахь нэмэгдэл хоолыг өдрийн ямар цагийг сонгосноос шалтгаалан өгөх цагийг сонгоно. Хэрэв 2 дахь хоолыг үдэд өгсөн бол 3 дахь хоолыг үдийн дараа, хэрэв 2 дахь хоолыг үдийн дараа өгсөн бол 3 дахь хоолыг үдэд өгөх жишээтэй.

Ямар хоол өгөх вэ?

Эрүүл өсөлт хөгжилтэй хүүхдэд өгөх: Гэрийн хоол, шошны зутан шөл, будааны сүүн агшаамал

Рахиттай хүүхдэд өгөх: Олон ногооны нухаш, холимог ногооны зутан шөл, лууван алимны салат

Цус багатай, А аминдэм шаардлагатай хүүхдэд өгөх: Тараг, будааны хулуутай агшаамал, цагаан будааны зутан шөл, улаан лоолийн салат, цагаан будааны агшаамал

Жин багатай хүүхдэд өгөх: Гэрийн хоол, сүү төмсний зутан шөл, төмс бууцайн зутан шөл, ягаан зутан шөл

Диатезтай хүүхдэд өгөх: Ногооны шөлөнд агшаасан будаануудын агшаамал, будааны хулуутай агшаамал

1 хүртэлх насны хүүхдэд өгөх махан хоолыг давсгүй бэлдэж өгөх ба өөрсдийн давстай хоолноос өгч болохгүй. Үйлдвэрийн бэлтгэсэн хоол өгч болох ба эх нь өөрөө хоол бэлтгэж өгөх нь илүү ач холбогдолтой. Гэр бүлийн хоол өгч болно. Зарим тохиолдолд гэр бүлийн хоол нь хүүхэд идэхэд хэцүү, төвөгтэй байвал түүнийг жижиглэн хэрчиж нухаж өгөх шаардлагатай. Гэр бүлийн хоолноос хүүхдэд өгөхдөө хоолондоо давс, амтлагч хийхээс өмнө хүүхдэд өгөх хоолыг аяганд нь таслан авна.

Нэг нас хүрсэн хүүхэд 1 удаад 1 аяга хоол идэх чадвартай болдог бөгөөд хоол хооронд зууш идэж чадна. Хүүхдийн хоол идэх дуршил байнга өөрчлөгдөж байдаг.

Яаж өгөх вэ?

Махан хоолыг өдөрт нэг удаад өгнө. Эхний өдөр 2 цайны халбаганы хэмжээтэй хөхүүлсний дараа өгнө. Өдөр бүр 3-5 халбага нэмсээр 10-14 хоногийн дараа өөр төрлийн хоол өгч эхэлнэ. Хоолны хольцыг нь өөрчилнө.

profile

Зөвлөх: М.Оюунбилэг

Анагаах ухааны доктор

X
Нэвтрэх