fbpx

Аминдэм ба эм

image

Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа хүүхдэд өгөхөд хориотой эмийн жагсаалтыг өөрийн хуудсандаа мэдээлжээ.

  • Адиурекрин – 3 нас хvртэл
  • Ацикловир – 2 нас хvртэл
  • Адпрозалам- 18 нас хvртэл
  • Бекламетазон – 6 нас хvртэл
  • Бромокриптин -15 нас хvртэл
  • Бутерфанол – 18 нас хvртэл
  • Гастал - 1 cap хvртэл
  • Гексенал -2 cap хvртэл
  • Гишvvнэ vндэс- 1 нас хvртэл”
  • Дактиноминцин- 3 нас хvртэл
  • Дикайн -10 нас хvртэл
  • Морфин- 2 нас хvртэл
  • Мышьякийн бэлдмэл- 2 нас хvртэл
  • Неграм- 1 нас хvртэл
  • Напроксен- 16 нас хvртэл
  • Парацетамол-3 cap хvртэл
  • Реграм- 1 нас хvртэл
  • Ңитропруссид натри- 18 нас хvртэл
  • Стрихинин-2 нас хvртэл
  • Тетрациклин- 8 нас хvртэл
  • Омнолон- 2 нас хvртэл
  • Пефлоксацин-15 нас хvртэл
  • Празозин- 12 нас хvртэл
  • Цефотаксим-2-5 нас хvртэл
  • Читамон-2 нас хvртэл
  • Эналаприл-16 нас хvртэл
  • Этионамид-10 нас хvртэл

Жич: Монос эмийн сангийн эм зүйн хэсэгт гарснаар ацикловир эмийг дараах байдлаар хэрэглэнэ.

  • Херпис вирусээр үүсгэгдсэн уруулын болон бэлэг эрхтний цэврүүт шархлаа /хомхой/
  • Бүслүүр үлд

Ацикловир Денк 200мг шахмалыг өдөрт 1 шахмалаар өдөрт 5 удаа буюу 4 цагийн зайтай тохиромжтой хэмжээний шингэнээр даруулан залгиж ууна.

Дархалын систем хэвийн өвчтөнд ацикловирийг 200мг- р өдөрт 4 удаа буюу 6 цагийн зайтай хэрэглэнэ.

Дархлалын хүнд хэлбэрийн хомсдолтой өвчтөнд өдөрт 400мг-р(2 шахмал) 4 удаа буюу 6 цагаар хэрэглэж болно.

Хүүхдийн герпесийн эмчилгээнд 2-с дээш настай хүүхэд болон насанд хүрэгчдэд ердийн тунгаар хэрэглэнэ.

Харин 2-с доош настай хүүхдэд насанд хүрэгчдийн хагас тунгаар хэрэглэнэ.

Герпесийн эмчилгээний хугацаа нь ойролцоогоор 5 өдөр байдаг бөгөөд өвчтөний клиникийн онцлогийг харгалзан хугацааг уртасгаж болно. Герпесийн халдварын эмчилгээнд өвчтөнд урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх хугацаа нь өвчтөнд дархлалын системийн байдал болон өвчний хүнд хөнгөний хэмжээ болон дахилтаас хамаарна. Гэхдээ эмчилгээг 6-12 сараас хэтрүүлж болохгүй.

X
Нэвтрэх