fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Нийслэл хотын 378 жилийн ойг угтан НЗДТГ-аас “Бяцхан зүрх бүхний төлөө” сайн үйлсийн аянг зохион байгууллаа.

Уг сайн үйлсийн аянд НЗДТГ- ын харьяа газрууд, төрийн болон төрийн бус байгууллага, компани, аж ахуйн нэгжүүд оролцож Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Нялхсын сувилалд эмчилгээний багаж хэрэгсэл, живх, ном, тоглоом, нэмэлт тэжээл, амин дэм зэрэг зүйлсийг гардуулан өглөө.

“Бяцхан зүрх бүхний төлөө” энэхүү аянд “МААМУУ” үндэсний төсөл ч нэгдсэн юм.

Нялхсын сувилалд суурь өвчтэй, жингийн дутагдалтай, архиттай гэх мэт онцгой асаргаа, сувилгаа шаардлагатай 0-2 насны хүүхдүүд хамрагддаг. Бяцхан хүүхдүүдэд хандив өгөхийн зэрэгцээ хүүхдүүдийг эмчлэн сувиладаг, сурган хүмүүжүүлдэг эмч, сувилагч, асрагч, ажиллагсдад Сэтгэлзүйн Боловсрол Судлалын Үндэсний Нийгэмлэг ТББ-ын сэтгэл зүйч “Сэтгэл зүйн боловсрол” сэдэвт сургалтыг явууллаа.

X
Нэвтрэх