fbpx

Хүүхдийн хооллолт

Хүүхдүүддээ унтахаас нь өмнө өгч болохгүй  хүнсний бүтээгдэхүүн байдаг.  Таны хүүхэд орой унтахгүй байвал хүүхдийнхээ хооллолтод анхаараад үзээрэй. Та бүхэнд орой унтахаас нь өмнө өгч болохгүй хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулъя.

КАФЕЙН АГУУЛСАН ХООЛ ХҮНС


Кафейн агуулсан цорын ганц бүтээгдэхүүнийг кофегоор төсөөлж болохгүй юм. Цай, кола, шоколад гээд маш олон зүйлд кафейн агуулагддаг. Шоколад, зайрмаг зэрэг чихрийн агууламж өндөртэй бүтээгдэхүүнийг оройн хоолны дараа хүүхдэдээ өгөх нь тэднийг унтуулахаасаа илүү сэргээдэг.

Учир нь энэ төрлийн бүтээгдэхүүнийг идсэний дараа цусан дахь сахарын хэмжээ нэмэгдэж, серотонин ихээр ялгаруулдаг учраас хүүхдийг сэргээдэг.

Мэргэжилтнүүд унтахаас 4-6 цагийн өмнө кафейн агуулсан бүтээгдэхүүн огт хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. Хэрэв чихэрлэг бүтээгдэхүүн хэрэглэх болбол цагаан шоколад хамгийн зөв сонголт. Учир нь цагаан шоколаданд хамгийн бага кафейн агуулагддаг. Мөн кафейн шээсний ялгарлыг нэмэгдүүлдэг.

ЧИХЭРЛЭГ АМТТАН

Унтахаас хоёр цагийн өмнөөс эхлэн чихэр агуулсан бүтээгдэхүүн хэрэглэхээ зогсоох хэрэгтэй. Учир нь чихэрт их хэмжээний энерги агуулагддаг учраас таны хүүхдийг сэрүүн, хөдөлгөөнтэй болгоно.

ДАВС ИХТЭЙ БҮТЭЭГДЭХҮҮН
​Унтахаасаа өмнө хүнд, тостой, давстай хоол хүүхдэд өгөх талаар бодоод ч хэрэггүй. Хүнд хоол таны хүүхдийн ходоодонд ачаалал өгч, хоол боловсруулалтыг нь удаашруулдаг бөгөөд унтсаны дараа ч хоол боловсруулах систем нь идэвхтэй ажилласаар байдаг байна.

АМИН ХҮЧИЛ АГУУЛСАН ХҮНС
Амин хүчлийн агууламж өндөртэй хоол хүүхдийг тань унтахад тусална. Сүүн бүтээгдэхүүн, гадил, зөгийн бал, самар амин хүчлээр баялаг байдаг бөгөөд нэг аяга халуун сүү нойрыг хүргэдэг.

Хүнд хоолоо багасгаад дээр дурдсан бүтээгдэхүүнийг хэрэглээд үзээрэй. Таны хүүхдийг унтахад тус нэмэр болно.

МАХ
Зайдас, гахайн мах, стейк, бейкон зэрэг протейны агууламж өндөртэй хоол задрах нь удаан байдаг бөгөөд хүүхдэдээ унтахаас нь өмнө өгөөд хэрэггүй л болов уу.

БРОККОЛИ, ЦАГААН ЦЭЦЭГТ БАЙЦАА
Хэдийгээр эдгээр хүнсний ногоонд хүүхдэд хэрэгтэй амин дэм, тэжээл агуулагддаг ч унтахаас өмнө хүүхдэдээ өгвөл хоол боловсруулалтыг удаашруулж, орондоо орсны дараа ч ходоодыг ажиллуулсаар байдаг.

АЛКОХОЛЫН АГУУЛАМЖТАЙ ЭМ, ЭМИЙН БҮТЭЭГДЭХҮҮН
Орой үдшийн цагаар хүүхдэдээ ханиадны эсрэг алкохолын агууламжтай сироп өгвөл хүүхдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлөөд зогсохгүй унтаж амрахад нь саад болдог. Хэрвээ таны хүүхэд ханиалгаад байвал зөгийн бал, перец зэргийг хэрэглээд үзээрэй. Эмчээс зөвлөгөө авсны дараа хүүхдэдээ эм өгч байна уу.

Эх сурвалж: www.superbabyonline.com

Э.Хонгорзул

X
Нэвтрэх