fbpx

Шүд

image

ХҮҮХДЭД ТҮҮХИЙ ЛУУВАН, ЦАГААН ИДЭЭ, МАХ САЙН ИДҮҮЛЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ

-Гажиг заслын талаар ярихаар бага наснаас нь анхаарах ёстой болов уу. Хооллолт ч гэдэг юм уу эсвэл онцгойлон юун дээр анхаарвал зүйтэй вэ?
-Хүүхдийн шүдний ургалтыг 6-12 нас хүртэл нь маш сайн ажиглах хэрэгтэй. Учир нь сүүн шүдний ургах үйл явц 12 нас хүртэл явагддаг. Тэр үед аль шүд нь хаашаа гарч байгааг ажиглаж ургалтыг нь анхаарах хэрэгтэй. Сүүн шүд нь буруу ургалттай байлаа гээд байнгын шүд нь муухай ургана гэж байхгүй.

Хамгийн чухал нь угаалт. Нэг шүд гарсан л бол, тэр бүү хэл шүдгүй байсан ч амны хөндийг цэвэрлэж байх хэрэгтэй 

Түүнээс гадна хүүхдүүдийн дунд шүдний цоорол маш их байна. Шүдний цоорол нь зөвхөн өнөө, маргаашдаа үүсэж буй асуудал биш бөгөөд үүний хор уршиг олон жилийн дараа нүүр амны гажиг үүссэнээр илэрдэг. Одоогоос 10-20 жилийн дараа шүдний цоорлоос шалтгаалан бие болсон шүдний гажиг маш их үүсэх аюултай. Шүдний гажиг үүссэнээр зөвхөн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйгөөс гадна санхүүгийн хувьд асар их зардалтай.

Хамгийн чухал нь угаалт. Нэг шүд гарсан л бол угааж байх хэрэгтэй. Тэр бүү хэл шүдгүй байсан ч амны хөндийг цэвэрлэж байх хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдийнхээ шүдийг зургаан нас хүртэл нь угааж өгч байх хэрэгтэй. Хүүхдийн үе мөч тодорхой хөдөлгөөн хийхэд дутуу хөгжсөн байдаг хүүхэд шүдээ дутуу угаадаг.

-”Манай хүүхэд шүд их муутай. Угаагаад л, эмчлүүлээд байхад л цоорчихоод байх юм” гэдэг эцэг эхчүүд байдаг.
-Угаасаа шүд муутай хүүхэд гэж байхгүй. Бид учир шалтгааныг нь дотроос биш гаднаас л хайх гээд байдаг талтай шүү дээ. Амны хөндийд дэлхийн хүн амтай тэнцэхүйц нян бактери байдаг гэдэг. Түүнээс угийн шүд муу, угаагаад шүд цоорлоо гэсэн ойлголт байхгүй. Арчилгаа буруу, өнгөрийг дутуу арилгаснаас болдог. Тэгэхээр том хүн 6, хүүхэд 3 сар тутам шүдэндээ цэвэрлэгээ хийлгэж байх ёстой. Өнгөр, чулууг түүлгэж, цэвэрлүүлж байх хэрэгтэй.

Хүүхдэд түүхий лууван, цагаан идээ, бүхэл мах сайн зажлуулж идүүлэх хэрэгтэй. Мөн сүүг тогтмол уулгаж байх нь чухал. Орчин үед ээжүүд хүүхдийн хоолыг буталж өгөх нь элбэг болсон. Энэ нь эргээд хүүхдийн шүдэнд сөрөг нөлөөтэй.

-Шүдний арчилгаан дээр шүдний сойз, оо-ны сонголт чухал байх?
-Хамгийн гол нь сойзоо зөв сонгох ёстой. Үүдэн хоёр шүдний хэмжээтэй жижигхэн сойз байхад угаахад ч хялбар, сайн байдаг. Харин үсний хатуулаг нь дундаж, зөөлөн үстэй байх хэрэгтэй. Ер нь бол эмэгтэйчүүд арьсны өнгөөрөө ялгаатай энгэсэг хэрэглэдэгтэй адил өөртөө таарсан сойзыг сонгох нь чухал. Кубад сурч байхад хамгийн чухал нь сойз, 00 бол сэнгэнэсэн мэдрэмж өгөх төдий үүрэгтэй гэж хүртэл заадаг байсан юм.

Ханиад хүрсэн, аманд юм гарсан тохиолдолд сойзоо сольж байх хэрэгтэй 

Угаалтын хувьд бас л чанга дарж угааж болохгүй. Хэдийгээр хүмүүс угаалтыг харьцангуй зөв хийдэг болсон ч хөндлөн чиглэлтэй угаадаг хүмүүс байдаг. Би хичээл дээрээ яагаад шүдийг босоо чиглэлд угаах талаар ингэж тайлбарладаг юм. Хашаа байлаа гэж бодоход тухайн хашааг хөндлөн чиглэлд угаавал дунд нь бохирдолтой хэсэг үлдэж таарна шүү дээ. Харин босоогоор нь угаах юм бол завсар бүрд нь хүрч чадна.

Сойз сонголт бас адилхан нэг их том алчуур барьчихаад угаах гээд байдаг булан тохойд хүрэхгүй байх тохиолдол бий. Сойз яг үүнтэй адилхан жижиг сойж сонгож, араа бүх хэсэгт хүрч чадна. Түүнчлэн сойзоо зургаан сар тутам эсвэл хэлбэрээ алдангуут сольж байх ёстой. Бас нэг анхааруулж хэлэх зүйл бол ханиад хүрсэн, аманд юм гарсан тохиолдолд сойзоо сольж байх хэрэгтэй. Солихгүй тохиолдолд эргээд нян, бактераар халдварлагдаж байна гэсэн үг.

-Танай эмнэлгийн хувьд үйлчилгээндээ Япон соёлыг шингээхийг хичээдэг гэж байсан. Бусад эмнэлгээс ялгарах онцлог юу байна вэ?
-Манай эмнэлэгт үйлчлүүлэгчдэдээ нэг удаагийн багаж хэрэглэдэг. Нэг үйлчлүүлэгч дээр согог, гажиг, мэс заслын мэргэшсэн эмч нар зөвлөлдөж хамгийн ээлтэй аргаар хүндээ тохирсон эмчилгээ хийж байна.

Мөн Монголд маш олон их дээд сургуулиуд шүдний эмч бэлтгэж байна. Гэтэл шүдний цоорол их байсаар л байна. Уг нь эмчилдэг хүн нь ихсэхэд шүдний цоорол багасах ёстой шүү дээ. Үүн дээр мэргэжлийн нэг зүйл гарч ирж байгаа юм. Уг нь нүүр амны эрүүл ахуйч мэргэжилтэн нь шүдний цоорол арчилгааны тал дээр зөвлөгөө өгөөд шүдний эмч нь эмчилгээгээ хийдэг байх ёстой.

Японд бол шүдний эмчээс илүү эрүүл ахуйч нь их байдаг. Энэ нь өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх зөвлөгөөг өгдөг. Тиймээс бид шүдний эрүүл ахуйч нарыг ажиллуулдаг. Үйлчлүүлэгч нар арчилгаа, цэвэрлэгээг эрүүл ахуйч нараар хийлгээд эмчилгээгээ эмчээр хийлгэдэг гэсэн үг. Ингэснээр хүмүүст мэдлэг, мэдээлэл өгч байгаа хэрэг юм. Энэ бол урьдчилан сэргийлэх тал дээр хийж байгаа нэг том хөрөнгө оруулалт гэж болно.

Сэтгүүлч: Р.Адъяасүрэн

X
Нэвтрэх