fbpx

Хүмүүжил

image

...Хүүхэд хөлд орж эхлээд л тэврүүлэх нь багасдаг. Үнэндээ хүн бүхэл амьдралынхаа эхний нэг, хоёр жил л ээж, аавдаа тэврүүлдэг. Зарим эцэг эхчүүд хүүхдээ тэврүүлэх гэхэд нь “эрхэлж байна”, “тэврүүлээд муу зан сурчихна” гэж буруутгаар боддог.

Нялх хүүхэд өлсөх, даарах, бие нь тавгүйрхэх, аав ээжийгээ үгүйлэх, санах, унтмаар байгаагаа уйлж илэрхийлнэ. Уйлах нь хүүхдийн хувьд томчуудтай ойлголцох “хэл яриа” нь юм. Энэ хэлийг нь ойлгож зохих хариу үйлдэл үзүүлэхэд хүүхэд тайвширдаг. Уйлуулсаар орхих нь хайрыг мэдрүүлэхгүй орхиж байгаатай агаар нэг юм. Тэвэрч, энгэртээ нааж тайвшруулах нь зөв хүмүүжлийн суурь болдог.

Уйлах нь цөөн, орон дээр эсвэл тэргэн дотроо үргэлж хэвтэж байдаг хүүхдэд унь, тааз эсвэл дээрээс өлгөсөн хэдэн тоглоом, хайчилсан үнэг, хааяа ээжийнх нь дээрээс тонгойх царай л харагдана.

Үргэлж дээш харан ганцаараа хэвтдэг хүүхдийн

  • харц залхуутай, тоомсоргүй
  • ийш тийш юм сонирхож хардаггүй
  • юуг ч гайхдаггүй
  • баяр хөөр болдоггүй
  • сониуч зангүй
  • хөдөлгөөн удаантай болдог.

Харин тэврүүлдэг хүүхдийн нүдэнд юу, юу өртөж болохыг та бодоод үзээрэй. Ээж, аавынхаа нурууны түвшинтэй зэрэгцэн тэврүүлсэн хүүхэд олон зүйлийг харж, мэдэрдэг. Хүүхдээ тэврэнгээ өрөө өрөөгөөр орж, гэрийн олон ажлыг ээжүүд амжуулдаг. Энэ бүхэн хүүхдэд сонирхолтой байдаг юм шүү.

profile

Зөвлөх: А.Найгалмаа

Хүүхдийн зохиолч, судлаач

X
Нэвтрэх