fbpx

Хүүхдийн хооллолт

image

-Ус уухын ач тус-

Дэлхийн хүн амын 90 хувь нь усыг шаардлагатай хэмжээнд уудаггүй учраас байнга өвчилдөг болохыг эрдэмтэд бичсэн байдаг. Ус хүний биед асар их үүрэгтэй.

Жишээлбэл, усыг хангалттай сайн ууснаар,

  • Цусны даралт ихсэхгүй
  • Хүний биеийн халуун дулааныг зохицуулдаг
  • Шээс сайн ялгарч, бөөр өвчлөхгүй
  • Арьс хуурайшихгүй, улмаар үрчийж хөгшрөхгүй
  • Өтгөн хатахгүй
  • Дотоод эрхтэн чийгтэй байж хэвийн ажиллана

Тархи усаар хангалттай байвал ой санамж муудахгүй зэрэг олон сайн талтай.

Насанд хүрэгчид өдөрт 2-2.5 литр шингэн уух хэрэгтэй. Ингэхдээ өглөө 7:00 цагаас орой 20:00 цаг хүртэл 1 цаг 30 минут тутамд 1 аяга шингэн ууна гэсэн үг юм.

Харин хүүхдэд хэдий хэмжээний ус шаардлагатай болохыг доорх хүснэгтэд харуулав.

Насны бүлэг Шингэний хэрэгцээ хоногт Байвал зохих биеийн жин /кг/
1 нас 960 мл, 5 аяга /150 мл-ээр/ 9,6 кг
2 нас 1200 мл, 6 аяга /150 мл-ээр/ 12 кг
3 нас 1400 мл, 7 аяга /150 мл-ээр/ 14 кг
4 нас 1600 мл, 8 аяга /200 мл-ээр/ 16 кг
5 нас 1820 мл, 9 аяга /200 мл-ээр/ 18,2 кг
6 нас 2160 мл, 10 аяга /200 мл-ээр/ 21,6 кг

Хүүхдэд өглөө босонгуут өлөн дээр нь нэг аяга бүлээвтэр ус өгч хэвшүүлэх хэрэгтэй. Дээр дурдсан хэмжээний усыг хүүхдэд өгөхдөө хоолноос 10-15 минутын өмнө өгөх хэрэгтэй бөгөөд ус уух дургүй байсан ч усыг тогтмол уулгаж сургах хэрэгтэй байдаг.

profile

Зөвлөх: Г.Батжаргал

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх