fbpx

1-3 нас хүртэл

image

Орчин үед эцэг эхчүүд хүүхдээ уйлангуут амыг нь хоосон хөхөлтөөр /соска/ таглаж санаа амардаг муу зуршил хэвшил болж үүндээ ч дасаж хоосон хөхөлт зайлшгүй хэрэгтэй зүйл гэж үзэх болсон нь харамсалтай. Нялх хүүхэд эрүүл байвал барагтай бол уйлахгүй, харин бие нь тавгүйрэх юм уу өлсөх, цангах үед уйлдаг. Хүүхдээ уйлахад хоосон резинэн хөхөлт үмхүүлээд байхын оронд харин яагаад уйлж байгаагийн шалтгааныг олох хэрэгтэй байдаг.

Хоосон хөхөлт нь хүүхдийг түр аргацаах зориулалттайгаас биш 2-3 нас хүртэл зайлшгүй хэрэглэх ёстой эд биш.

Хоосон хөхөлт удаан хөхүүлснээс завжны булчин цуцаж эхийнхээ хөхийг хөхөж чадахгүй дургүйцэх, ходоодны шүүс байнга ялгарч хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагаа хямрах, ялангуяа хэлд орж байгаа хүүхдийн хэл ярианы хөгжилд муу нөлөөтэйн дээр үг авиаг буруу хазгай дуудах, хэл ярианы гажигтай болоход нөлөөлнө. Сүүн шүд унаж дахин шүдлэхдээ буруу байрлалтай болдгийг шүдний эмч нар ажигласан байдаг.

Хоосон хөхөлтийг шал, дэвсгэр, газар шороон дээр унагах бохир гараар барих, эцэг, эх, ах, эгч нар амандаа хийх, ханцуй хормойндоо арчих зэргээр бохирдуулж ам, ходоод гэдэсний халдвараар өвчлөх шалтгаан болдог. Хүүхдээ уйлангуут хоосон хөхөлт үмхүүлдэг эцэг эх нэг ёсондоо хүүхдээ уйлахаас түвэгшээсэн, нөгөө талаар эхийн бүүвэйн дуугаар тайвшруулан унтуулах арга ухаан, дадал хэвшил, хүүхдээ цаггүй хөхүүлэн элгэндээ тэврэн тайвшруулах мэдлэг дутаж байгаатай холбоотой.

Эх сурвалж: 2 хүртэлх насны хүүхдийн хооллолт, 2014 он

profile

Зөвлөх: М.Оюунбилэг

Анагаах ухааны доктор

X
Нэвтрэх