fbpx

Шүд

image

Хүүхдийн шүдний цоорол өвчин нилээд элбэг тохиолдож байгаагаас үүдэн энэ талаар сүүлийн жилүүдэд цөөнгүй ажиглалт судалгаа хийгдээд байна.

  • Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар эхийн сүү хүүхдийн шүдний цооролт өвчинд хүргэдэггүй болох нь батлагджээ. /Erickson 1999, Sinton 1998/
  • АНУ-ын шүдний эмч Брайн Пальмер “Хүүхдийг эхийн сүүгүй өсгөж байгаа орчин үеийн хандлага нь бидний эрүүл мэнд, хувьсал хөгжлийн тавиланд муугаар нөлөөлнө” гэжээ.
  • Нялхсын шүд цоорох өвчинд эхийн удамшил, стресс, сүүн бүтээгдэхүүний бага хэрэглээ, өвчин, жирэмсэн үедээ антибиотик их хэрэглэх зэрэг нөлөө нөлөөлдөг гэж үзэж байна. /Torney 1992/
  • Шүдний цооролтот өвчнийг стрептококк мутан нян үүсгэдэг. Уг нян нь хүүхдэд эцэг эх, асран хамгаалагчаас нь дамждаг байна. /Berkowitz/
  • Харин эхийн сүүнд байдаг иммуноглобулин А, G шүдний цооролт үүсгэгч стрептококкийн өсөлтийг зогсоохоос гадна уг нян эхийн сүүнд байдаг лактоферринд мэдрэг гэж үзэж байна. /Palmer/

Эхийн сүү хүүхдийн аманд удаан байдаггүй. Эхийн хөхний толгойн сүү гардаг нүх зөөлөн тагнайд очиж байж сүү гардаг. Мөн эхийн сүү нь шүд цоороход нөлөөлдөг амны хөндийн хуурайшилтаас сэргийлж байдаг. Эдгээр чанараараа эхийн сүү харин нялхсыг шүд цооролтоос хамгаалдаг аж.

Эцэст нь хэлэхэд сүүлийн үеийн судалгаа эхийн сүүгээр хооллоход нялхсын амны хөндий, шүдний хөгжилд эерэгээр нөлөөлж буруу хазалтаас сэргийлж, амьсгал бөглөрөл, шүд цооролтоос сэргийлнэ.

Эрдэмтдийн үзэж байгаагаар эхийн сүү нь хамгийн сайн бөгөөд хамгийн хямд “Эрүүл мэндийн даатгал” мөн.

Эх сурвалж: 2 хүртэлх насны хүүхдийн хооллолт, 2014 он

profile

Зөвлөх: М.Оюунбилэг

Анагаах ухааны доктор

X
Нэвтрэх