fbpx

Хүмүүжил

image

Хүүхдийг зөв төлөвшүүлж хүмүүжүүлэх олон янзын арга байдаг. Гэр бүлийн орчин, нийгэм, амьдрал өөрөө хүмүүжих багш юм. Амьдралаас тасархай, нийгэмд оршин буй гаж ёс суртахуун, оюуны доройтлыг хачирлаж худал тайлбарлах, хэзээ ч хувиршгүй үнэт зүйлийг (хөдөлмөрч байх, эцэг эх, ахмадыг хүндэтгэх, худал хэлж, хулгай хийхгүй байх гэх мэт) хүүхдэдээ хэлж өгөх чадвар дутах, өөрөө мэдэлгүй байх гэхчлэн томчуудад засаж залруулууштай олон зүйл ажиглагддаг.

Үр хүүхдээ өөрийгөө аваад явчих чадварт хэрхэн сургах, зөв төлөвшүүлэх вэ?

ХҮН БОЛОХ ЭХ СУУРИЙГ ТАВЬ
Энэ нь мэдээж гэр бүлийн орчин. Хэрэв гэр тань халуун бүлээн уур амьсгал дутмаг, хоорондоо эв түнжин муутай, зөрчилтэй байдаг бол үүнийг томчууд даруй засах хэрэгтэй. Учир нь та хэчнээн зөв юм яриад гэр бүлийн чинь уур амьсгал эсрэгээр байдаг бол хүүхэд зохих хүмүүжлийг олж авч чадахгүй.

ХҮМҮҮЖЛИЙГ ӨӨРӨӨСӨӨ ЭХЭЛ
Хүүхэд хүмүүжлийг харах, сонсох мэдрэхүйгээрээ юун түрүүн тусгаж авдаг. Та хүүхдэдээ худал хэлж болохгүй гэж зарлигдчихаад өөрөө намайг асуувал байхгүй гээрэй, эсвэл найз хүүхнүүдээ цуглуулчихаад хавь ойрын үнэн худал нь мэдэгдэхгүй хов живийг хамж шимж ярьдаг бол хүмүүжлийн тухай ямар ч яриа байж таарахгүй. Хүүхэд үг ярианаас илүүтэй томчуудын үйлдэл, биеэ авч яваа байдлыг хурцаар тусгаж авдаг.

БОДИТ БАЙДЛЫГ ХАЧИРЛАХ ХЭРЭГГҮЙ
Хүүхдэд аль болох зөв мэдээлэл өгөх хэрэгтэй. Бага насны хүүхдэд нийгэмд гарч буй янз бүрийн үзэгдлийг насанд нь тохируулж энгийнээр тайлбарлах нь зөв. Жишээ нь та хүүхдээ багшид тань хэлнэ шүү, багшийг чинь дуудлаа гэх зэрэг айлгадаг. Багш гэдэг хүнийг хүүхдийнхээ төсөөлөлд "хадны мангаа" болгох хэрэггүй.

БАГА ҮГЛЭЖ ЯНШИХ

Олон үг үнэ цэнийг бууруулдаг гэдэг. Хүүхэд тань буруу юм хийчихвэл алдаагүй сайн хэлж ойлгуулах хэрэгтэй. "Хүн хэлээд байхад, мангар юм, тэнэг юм", гэх мэтээр зандарч болохгүй. Та ойлгуулаад нэг сайн хэлж тайлбарласан бол байн байн тэр сэдвийг сөхөх, сануулах хэрэггүй шүү. Таныг үглэж янших тусам та хүүхдийнхээ нүдэнд "рейтинг"-ээ унагах болно гэдгийг санууштай.

ХҮҮХДЭДЭЭ УРАМ ӨГЧ БАЙ

Хүүхэд тань таныг баярлуулах гэж мэрийгээд алдаатай зүйл хийсэн байлаа ч та урам өгч байгаарай. Урам, урамшуулал гэхээр заавал мөнгө төгрөгтэй холбоотой байх албагүй. "Миний хүү овоо доо. Ээж (аав) нь чамгүй бол хийж чадахгүй шүү" гэх мэтээр үгээр босгох, үнэрлэх, зөөлөн харц шидэхэд л тэр бяцхан амьтанд болоод явчихна.

profile

Зөвлөх: н.Төртогтох

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх