fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Агаарын бохирдлын сөрөг нөлөөнөөс хүүхдийг хамгаалах “Хүүхэд ба утаа” төслийг СХД-ийн Толгойт хорооллын 80 дугаар цэцэрлэг дээр хэрэгжүүлж эхэллээ.

Энэхүү төслийн үр шимийг нийт 370 гаруй 2-5 насны хүүхэд, 500 орчим эцэг эх, багш ажилтнууд хүртэх талаар төслийнхөн ярьж байна. Цогц арга хэмжээний хүрээнд,

  • Цэцэрлэгийн анги танхимын доторх агаарын чанарыг сайжруулах зорилгоор 7 давхар шүүлтүүр бүхий өндөр үр ашигтай агаар цэвэршүүлэх төхөөрөмжийг суурилуулах, агаарын чанар, нарийн тоосонцрын хэмжээг тогтмол хянах
  • Стандартад нийцсэн, бага насны хүүхдэд зориулсан, ХЕПА шүүлтүүр бүхий амны хаалт нийлүүлэх
  • Дархлааны тогтолцоог дэмжих зорилгоор олон төрөлт бичил тэжээл нийлүүлэх
  • Хорт утаанаас хэрхэн хүүхдээ болон өөрсдийгөө хамгаалах талаарх мэдлэг мэдээллийг бүтээх зорилгоор сургалт сурталчилгааны кампанит ажлыг эцэг эхчүүдэд зориулж зохион байгуулах аж.

Австралид төгсөгч таван залуугийн санаачилгаар эхэлсэн “Хүүхэд ба Утаа” төслийн нийт өртөг 50 сая төгрөг бөгөөд олон нийтээс хандив босгож хэрэгжүүлэх юм.

X
Нэвтрэх