fbpx

Хүмүүжил

image

Бидний бүх үйлдэл хүүхдэд нөлөөлдөг гэдгийг та анхаарах хэрэгтэй. Аав ээжийнхээ харьцааны онцлог, бусад хүмүүсийн хандлага зэрэг өчүүхэн төдий гэмээр зүйлийг хүүхэд тун анхааралтай ажигладаг байна.

Энэ жижигхэн хүүхэд юу ч мэдэхгүй гэж эцэг эхчүүд ханддаг нь бидний хамгийн том алдаа.

Хүүхэд томчуудын нүүрний хувирал, дуу хоолойн өнгө аяс, хэл алхаа гишгээний өөрчлөлтийг андахгүй.

Эцэг эхээ хүндэтгэх үзэл хүүхдэд удаан жилийн туршид аажмаар төлөвшин бий болдог гэнэ. Хүүхдээ үг дуугүй үгэндээ оруулах гээд байдаг нь маш буруу хүмүүжил юм.

ХҮҮХДИЙНХЭЭ АСУУЛТАД ХАРИУЛАХААС БҮҮ ЦААРГАЛ

Мөн бага зэргийн алдаа, буруутай үед нь хүүхдийг шийтгэх гол аргаа болгож бас болохгүй. Хэрэв та хүүхдээ тэгж шийтгэдэг бол өөртөө итгэлгүй, бусдыг дагамтгай, хэт хамааралтай, бие даасан бус төлөвшилтэй хувь хүнийг бий болгож байна гэсэн үг.

Ихэнх аав ээжийн алдаа бол хүүхдийг хэтэрхий дур зоргоор нь байлгаж, хүссэн бүхнийг нь авч өгөх зэргээр эрхлүүлдэг нь туйлын буруу. Хүүхдээ хэт хайрлаж эрхлүүлэх нь амьдралаас тасархай нийгэмтэйгээ харьцах чадваргүй хувь хүн болгох гэмтэй.

Хүүхэдтэй харьцах харьцаа өгсөн хүрээг хамрах тул эцэг эхчүүд өөрсдөө ном их уншиж боловсрох шаардлагатай. Хүүхдийнхээ асуултад хариулахаас бүү цааргал. Хүүхэдтэйгээ аль болохоор ярьж ойр дотно байвал тэд танаас хол хөндий нэгэн болохгүй.

profile

Зөвлөх: Г.Батжаргал /Багш/

Сургуулийн өмнөх боловсролын сургууль

X
Нэвтрэх