fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Томуу, томуу төст өвчний талаарх зөвлөгөө, мэдээллийг дүүргийн эрүүл мэндийн төвүүд утсаар дамжуулан иргэдэд хүргэж байна.

Амьсгалын замын цочмог халдвар болон томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газраас дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет”-ийг уртасгасан цагаар ажиллуулж байгаа.

Эцэг, эхчүүд бага насны хүүхдээ ханиад томуунаас урьдчилан сэргийлэх, гэрийн нөхцөлд хэрхэн асарч сувилах, өвчний шинж тэмдгийг хэдийд таньж мэдэх, тохирох эм бэлдмэлийг ямар байдлаар сонгож хэрэглэх, эмнэлгийн яаралтай тусламжийг ямар үед авах вэ гэх мэт олон талын зөвлөгөөг “Утасны эмч”-ээс асууж лавлах боломжтой.

Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан албан үүргийн дагуу энэ үйлчилгээг явуулж буй бөгөөд амьсгалын замын цочмог халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаар зөвлөгөө авах утасны жагсаалтыг танилцуулж байна.

Энэ хүрээнд дүүргийн эрүүл мэндийн төвүүд ажлын болон амралтын өдрүүдэд доорх цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлжээ.

Байгууллага Утасны дугаар Уртасгасан цагийн хуваарь
1 Багануур дүүргийн эрүүл мэндийн төв 70210290 Өдөр бүр 24 цаг
2 Налайх дүүргийн эрүүл мэндийн төв 10233464 Өдөр бүр 24 цаг
3 Багахангай дүүргийн эрүүл мэндийн төв 70491003 Өдөр бүр 09:00 - 20:00 цаг
4 Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв 70110278

Ажлын өдөр: 17:00-22:00 цаг

Бямба гаригт: 10:00-16:00 цаг

5 Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв 345903
6 Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв 350793
7 Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв 70150053
8 Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв 98254999
9 Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв 362539


Сэтгүүлч
: Р.Адъяасүрэн

X
Нэвтрэх