fbpx

Хүмүүжил

image

Анхлан сургуульд орсон хүүхдүүдийг ажиглахад охин хүүхдүүд хичээл сурлагадаа хөвгүүдийгээ бодвол илүү амжилттай байдаг.

Америк, Канад болон Их Британид эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хэрхэн цагийг өнгөрүүлдэг талаар явуулсан ажиглалтаар охин хүүхдүүдтэйгээ илүү их цаг өнгөрөөж ном уншиж юм зааж өгч байдаг байна. Аавууд ялангуяа хөвгүүдтэйгээ 4-5 наснаас нь хойш илүү хамт байдаг нь мөн ажиглагджээ.

Охидтойгоо илүү их цагийг өнгөрөөж авьяас чадварт нь түлхүү анхаардаг болсон шалтгааныг харин охин хүүхдүүд удаан хугацаагаар тайван хөдөлгөөнгүй байж чаддагтай холбон тайлбарлажээ. Хөвгүүд ихэнхдээ их хөдөлгөөнтэй, нэг юманд удаан хугацаагаар анхаарлаа төвлөрүүлдэггүй тул эцэг эхчүүд нь тэдэнтэй арай өөр хэлбэрийн харилцаа үүсгэдэг, жишээлбэл тоглохыг илүүд үздэг гэж тайлбарлажээ.

Нөгөөтэйгүүр энэхүү байдлын учир шалтгаануудын нэг нь охин болон эрэгтэй хүүхдүүдийн өөрсдийн байгалиас заяагдсан эрэгтэй, эмэгтэй хүний онцлог шинж чанаруудтай холбоотой байх магадлалтай юм.

Тиймээс эцэг эхчүүд маань хөвгүүддээ ч номын хорхойтон болгон өсгөн хүмүүжүүлэхийг уриалж байна.

Эх сурвалж: https://www.npr.org/

Орчуулагч: Аска

X
Нэвтрэх