fbpx

Эрүүл мэнд

image

Халууралтын үед хүний дархлааны тогтолцоо идэвхжиж биеэс интерфероны ялгаралт нэмэгдэн халдварын эсрэг хариу урвал үзүүлдэг. Хүний биеийн хэвийн халуун 36,5 хэм байдаг. Халуурсан тохиолдолд дур мэдэн халуун бууруулах эмийг хэрэглэж болохгүй.

37 – 37,5 хэм: Энэ үеийн халууралтыг механик аргаар буюу толгойд хүйтэн жин тавих, халуун, бүлээн шингэн хангалттай уулгана. /хөхний сүү (нярайд), шингэн байхуу цай, хярам, буцалсан ус, халуун жимсний шүүс, аарц гэх мэт./

37,5 – 38 хэм: Спиртийн 76 хэмийн уусмал /цэнхэр/ шингээсэн хөвөнгөөр нимгэн арьс бүхий хэсгээр /суга, цавь/ арьсыг 1 минут орчим улайтал арчина.

Хэрвээ үр дүнгүй бол:

  • Парацетамолыг зөвхөн эмчийн зааврын дагуу насанд нь тохирсон тунгаар хэрэглэнэ.
  • Хэт дулаалж, бигнэж болохгүй. Зөөлөн даавуун тохирсон хувцас өмсгөнө.

38 ба түүнээс дээш хэм: Энэ үед заавал эмчид хандан эмчийн зөвлөгөөг дагана.

Биеийн хэвийн халуун:

  • Суганд: 36,3 – 36,9 хэм
  • Шулуун гэдсэнд: 37,3 – 37,7 хэм
  • Амны хөндийд: 36,8 – 37,3 хэм
  • Чихний сувагт: 35,8 – 37,1 хэм

Халууныг хэмжихдээ дижитал хэлбэрийн халуун хэмжигчийг сонгоно уу!

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

X
Нэвтрэх