fbpx

Эрүүл ахуй

image

Агаар бол бидний эрүүл, урт удаан амьдрах эх үндэс юм. Хүн өдөрт дунджаар 25000 удаа, 10000 литр агаараар амьсгалдаг. Энэ нь 5000 ширхэг шаарыг дүүргэхэд хүрэлцэх хэмжээний агаар юм.

Агаарын найрлага: Азот 78%, Хүчилтөрөгч 21%, Аргон 1%, Усны уур, бусад хий 0.0034%

Агаар дахь эдгээр олон төрлийн хийн найрлага байгалийн болон хүний үйл ажиллагаанаас хамаарч өөрчлөгдөх үед агаарын бохирдол үүсдэг.

Бид хэр зэрэг цэвэр агаараар амьсгалж байна вэ?

Бидний амьдралд хэрэглэгддэг дараах зүйлүүд агаарыг бохирдуулж байна.

Гадаад орчны хүчин зүйлс:

  • Тээврийн хэрэгсэл
  • Гэр хорооллын айл өрх
  • Дулааны станц
  • Хог, шороо

Дотоод орны хүчин зүйлс:

  • Чанаргүй барилгын материал
  • Тамхины утаа
  • Хөгц, мөөгөнцөр
  • Ариутгалын бодис
  • Гадаад орчны агаарын бохирдол

АГААРЫН БОХИРДОЛ

Агаарын бохирдолд насанд хүрэгчтэй харьцуулахад ХҮҮХЭД илүү өртдөг.

Яагаад?

  1. Хүүхдийн уушги хөгжиж байгаа
  2. Хүүхэд насанд хүрсэн хүнээс илүү давтамжтай амьсгалдаг
  3. Хүүхдийн дархлалын тогтолцоо бүрэн хөгжөөгүй
  4. Гадаа орчинд олон цагийг өнгөрүүлдэг

Агаарын бохирдол бидэнд хэрхэн нөлөөлөх вэ?

  • Хүчилтөрөгчийн хэмжээг бууруулж амьсгалын зам болон уушгины хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг.
  • Хорт бодисууд уушгиар дамжин цусанд нэвтэрч улмаар бүх эд эрхтэнд тархдаг.
  • Агаарын бохирдлын шалтгаант өвчлөлүүд:

- Толгой өвдөх, ядрах
- Анхаарал сулрах, суралцах чадвар буурах
- Багтраа, харшлын өвчин
- Амьсгалын замын халдварт өвчний эрсдлийг нэмэгдүүлэх
- Уушгины хатгалгаа
- Зүрх судасны өвчин зэрэг орно.

Агаарын бохирдлоос эрүүл мэндээ хэрхэн хамгаалах вэ?

  • Ууланд явган алхах
  • Замын ойролцоо тоглохгүй байх
  • Сүү, цагаан идээ гэх мэт илчлэг сайтай хоол хүнс хэрэглэж, биеийн дархлаагаа дэмжих
  • Анги танхим, орон гэрийг агааржуулж хэвших
  • Өрөө тасалгааны чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийх
  • Шаардлагатай үед гэрэл, цахилгаан хэрэгслээ унтрааж хэвших
  • Хог хаягдлаа ангилан цуглуулж өдөр бүр хогийн цэгт хаяж хэвших
  • Тамхины утаанаас хол байх
  • Өөрийнхөө хажууд хэн нэгнийг тамхи татахгүй байхыг шаардах

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

X
Нэвтрэх