Хүмүүжил

image

-Хүүхдийн зан араншингийн хэв шинж №1-

Хувь хүн гэдэг нь сэтгэл зүйн хувьд давтагдашгүй шинж чанар агуулсан, зан ааш, авир араншин, мэдлэг, чадвар, ёс суртахуун, зүс царай зэрэг хувийн шинж чанараар бие биенээсээ ялгагддаг. Хувь хүнтэй ажиллахдаа тухайн хувь хүний сэтгэлзүйн онцлогийг харгалзан үзэх хэрэгтэй. Хүн бүхэн адилхан зан ааштай байдаггүй.

Тухайлбал: зарим хүүхэд нь удаан, түргэн шаралхуу, эмзэг байхад зарим нь хөгжилтэй сэргэлэн, тайван дөлгөөн байх жишээтэй. Үүнийг төрөлхийн араншинтай нь холбож үзэх нь чухал.

ЗАН АРАНШИНГИЙН ХЭВ ШИНЖИЙГ ТОДРУУЛЖ ҮЗВЭЛ

"Шаралхуу, эрч хүчтэй" зантай хүүхэд нь:

  • Мэдрэлийн систем хүчтэй, хөөрөл ихтэй
  • Айдас, түгшүүрийг даван туулах чадвар өндөр
  • Сэтгэл санаагаа нээхдээ айж, зовоод байдаггүй чөлөөтэй илэрхийлэх чадвар сайн
  • Олон зүйлийг зэрэгцүүлэн хийх эрч хүчтэй
  • Шургуу, шийдэмгий
  • Сэтгэлийнхээ зовлонгоо мартаж шинээр амьдрах чадвартай гэх мэт эерэг талтай.

Нөгөө талаасаа:

  • Сэтгэлийн тэнцвэрээ амархан алдаж цочирдож болзошгүй
  • Эсэргүүцэл дургүйцлээ огцом, хурц байдлаар илэрхийлэх
  • Бухимдал, бачимдлын нөлөөгөөр бусадтай зөрчилдөх хандлага нэмэгдэх зэрэг сөрөг талтай.

Эцэг эхчүүд энэ хэв шинжийн араншин зонхилсон хүүхэдтэйгээ харилцахдаа эрч хүчээ зөв зарцуулах, уур бухимдлаа барих, сэтгэл санааныхаа тэнцвэрийг хадгалах, аливаад тэсвэр тэвчээртэй хандах чадварыг сайжруулахад анхаарлаа хандуулж ажиллах нь үр дүнд хүрнэ.

Эх сурвалж: Эцэг эх-хүүхэд-харилцаа II

X
Нэвтрэх