fbpx

Хүмүүжил

image

Хувь хүн гэдэг нь сэтгэл зүйн хувьд давтагдашгүй шинж чанар агуулсан, зан ааш, авир араншин, мэдлэг, чадвар, ёс суртахуун, зүс царай зэрэг хувийн шинж чанараар бие биенээсээ ялгагддаг. Хувь хүнтэй ажиллахдаа тухайн хувь хүний сэтгэлзүйн онцлогийг харгалзан үзэх хэрэгтэй. Хүн бүхэн адилхан зан ааштай байдаггүй. Тухайлбал: зарим хүүхэд нь удаан, түргэн шаралхуу, эмзэг байхад зарим нь хөгжилтэй сэргэлэн, тайван дөлгөөн байх жишээтэй. Үүнийг төрөлхийн араншинтай нь холбож үзэх нь чухал.

ЗАН АРАНШИНГИЙН ХЭВ ШИНЖИЙГ ТОДРУУЛЖ ҮЗВЭЛ

"Эмзэг, мэдрэмтгий" зантай хүүхэд нь:

  • Нарийн мэдрэмжтэй учраас зөвлөгчийн чин сэтгэлийн харилцааг гярхай олж мэдрэх
  • Зөвлөгөө заслын явцад өгсөн үүрэг зааварчилгааг ёсчлон мөрдөх
  • Болгоомжлонгуй
  • Хичээмтгий гэх мэт эерэг талтай.

Нөгөө талаас:

  • Ядрамтгай, хэт эмзэг
  • Сэтгэлийн шарх гүнзгий үүсэх магадлал өндөр
  • Өөртөө итгэх итгэл муутай
  • Зожиг, учир битүүлэг
  • Хэт догдлох ба сааталд амархан орох зэргээр сэтгэлийн тэнцвэрээ амархан алддаг зэрэг сөрөг талуудтай.

Эцэг эхчүүд ийм араншин зонхилсон хүүхэдтэй харилцахдаа өөртөө итгэх итгэлийг сайжруулахын тулд магтан урамшуулж, зоригжуулах замаар дэмжлэг үзүүлэх нь зүйтэй. Мөн сэтгэл санаа нь өчүүхэн зүйлээс болж шархлаж уймарч тэнцвэрээ алддаг болохыг анхаарах, ажил амралтаа зөв зохицуулах шаардлагатай гэдгийг ойлгуулах, гэр бүл ба хамт олны зүгээс түүнд хандах хандлагыг эерэг байлгах замаар орчны дэмжлэг тусалцааг авч ажиллах үр дүнтэй. Сэтгэц заслын явцад хувь хүний онцлогийг зөв таньж тохирсон аргаар ажиллах нь чухал юм.

Эх сурвалж: Эцэг эх-хүүхэд-харилцаа II

X
Нэвтрэх