fbpx

Эрүүл мэнд

image

Өтгөн хаталт нь өдөрт 1 удаа хүндээр бие засахгүй, өтгөний байдал нь хүүхэд бие засахад хүндрэлтэй байгаа нь ажиглагдаж бие засахыг хэлнэ.

ӨТГӨН ХАТАЛТЫН ШАЛТГААН 

1. Буруу хооллолт
- Энэ нь хэрэв угжных бол халуун бүлээнийг тохируулаагүйгээс
- Өдөрт 500-600 мл сүүг хэтрүүлэн хэрэглэснээс.
- Гүрвэлзэх хөдөлгөөнд саад учруулах хүнс хэрэглэснээс

2. Шингэн дутагдсанаас
3. Хүүхдэд бие засах дадлыг хэвшүүлээгүйгээс.
4. Хэрэв өтгөн хатдаг тохиолдолд хүүхдийг сайн дүлэн бие засахыг шаардаж сэтгэл зүйд нөлөөлөх.

Авах арга хэмжээ: 
1. Дээрх зүйлээс аль болох татгалзах.
2. Шингэн сайн уулгах.
3. Хүүхдийг тогтмол цагт бие засах дадалд сургах.
4. Бүхэл үрийн агууламжтай хоол хүнс хэрэглэх.
5. Бие засахаас өмнө хүүхдийн бөгсийг тосолж бэлдэх.

Тохирох хүнс: 

  • Чавга, илжгэн чих, жимс, өргөст хэмх, улаан лооль, шинэ ногоо, байцаа, лууван, бууцай, цэцэгт байцаа, хаш зэргийг чанаж боловсруулан өгөх.
  • Цагаан будааны оронд хөц, гурвалжин будаа идүүлэх.
  • Цагаан талхны оронд бүхэл үртэй, ширхэгтэй, хивэгний хольцтой талх сонгох гэх мэт...

profile

Зөвлөх: Оливка

Хүүхдийн асаргаа сувиллын төв

X
Нэвтрэх