Хүмүүжил

image

Хөгжмийн сэтгэл засал нь хүний бие организмд эмчилгээний нөлөө үзүүлдэг бөгөөд XVII зуунд хөгжмийн засалд шинжлэх ухааны тайлбарлал хийх анхны оролдлого хийгдээд, XIX зуунд туршилтын судалгаа өргөн хийгдсэн байна. С. С. Корбасов, В.М. Бехтерев нарын оросын эрдэмтэд сэтгэцийн өвчтэй, айдас, түгшүүртэй хүмүүсийн сэтгэл зүйг засахад эмчилгээний системд хөгжим чухал ач холбогдолтой гэж үзсэн.

Тав тухтай орчин нөхцөлд хүүхдэд зөөлөн уянгалаг хөгжим сонсгох нь хүүхдийг уур уцаар, айдас түгшүүрийг намдааж сэтгэл санаа, бие организмыг тайвшруулах ба зан араншинг засан сэтгэлийн хөдөлгөөнийг тогтворжуулдаг.

Хөгжмийн заслын нөлөөллийн механизмын мөн чанар нь:

• Хүүхдийн сэтгэл хөдлөлийг идэвхжүүлэх
• Хүүхдийн сонсголыг хөгжүүлэх
• Хүүхдийн харилцааны дадлыг хөгжүүлэх
• Хүүхдийн сэтгэлийн хөдөлгөөнийг зохицуулах
• Сэтгэц, оюун ухаанаас үл шалтгаалах дотоод эрхтний үйл явцын нөлөөллийг зохицуулах
• Хүүхдийн гоо зүйн хүмүүжлийг дээшлүүлэх
• Өөрийн хүндрэл бэрхшээлтэй, түгшүүртэй байдлыг даван туулахад туслах
• Аливаа зүйлд энэрэнгүй, зөөлөн хандах, зөвөөр ойлгох чадвар бий болгох
• Хүүхдийн үгийн баялаг нэмэгдэж ой тогтоолт нь хөгжих
• Биеийн ерөнхий хөдөлгөөний чадварыг хөгжүүлдэг
• Хүүхдийг хөдөлгөөний эвсэлтэй болгож, эрүүл чийрэг бие бялдартай болоход нь туслах
• Шинэ тогтсон хандлага, харилцааны ур чадварт суралцах, шинэ нөхцөл байдалд сэтгэл хөдлөлийг төгс байдлаар мэдрэх, нийгмийн идэвхийг сайжруулах

Эх сурвалж: Эцэг эх-хүүхэд-харилцаа II

X
Нэвтрэх