fbpx

Хүмүүжил

image

"Аавын муу чанар 4 үедээ удамшин дамждаг" гэдэг.

• "Та аавынхаа сайн талыг юу гэж боддог вэ?"
• "Таны аавын сул тал юу бол?"

Аав таныг юм уу өвөөг нуруугаа үүрээд явдаг бол хүү чинь юм уу ач чинь мөн л нуруугаа үүрээд явдаг болдог жишээтэй.

• Аав та хүүхдэдээ 7 хоног бүр амьдралын тухай ярьж бай. Яагаад гэвэл хүүхэд чинь байнга үүнийг хүсэж байдаг.
• Аав та өдрийнхөө ажилд түүртэж ядраад гэртээ ирсэн ч, хүүхдэдээ ярилцах, тоглох цагийг заавал гаргаж байхыг хичээгээрэй.

"Хэрэгцээг хангах нь гэр бүлийн нэгдсэн байдлыг бий болгодог"

Аав та ажлаасаа гэртээ ирээд ямар зүйл хийж тус болдог гэж боддог вэ? Бодоод үзээрэй.
"Аав болох нь амархан.
Аавын үүргийг гүйцэтгэх нь хэцүү" гэдэг.

Судалгаанаас үзвэл 100 эр хүний 25 хувь нь гэр бүлдээ юу ч хийдэггүй. Төдийлөн гүйцэтгэх үүрэггүй байдаг аж.

Аав хүн та гэр бүлийнхнийгээ өөрийнхөөрөө байлгахыг хичээдэг үү?
- Хичээдэг ч байж болно. Хэрвээ хичээвэл гэр орныхон хөндийдүү байхад хүрдэг.
- Ажил төрөл чинь бүтэмжтэй, сэтгэл өндөр гэртээ ирдэг. Гэтэл эхнэр, хүүхдүүд өөр өөр олон зүйл хүсдэг, хэлдэг.
- Ажил төрөлдөө ядраад ч юм уу, ажил төрөл бүтэмжгүй болоод сэтгэл үймрээд /стресс/-ээ гэртээ тайлах юмсан даа гээд иртэл гэр орныхон маань харин стресст оруулахад хүргэдэг.

Яавал зүйтэй бол:
Аав та өөрийнхөө үзэл бодлыг өрх гэрийнхэндээ тулгах нь хүчирхийлэл болох уу?

Та бодоод нэг үзээрэй
Аав та гэрийнхэн, ялангуяа хүүхдийнхээ сэтгэл зүрхэнд нэгэн мөчид болгоомжгүй, бодолгүйгээр хэлсэн үг нь шархыг үүсгэдэг. Ингэснээр хүүхдээс чинь огт өөр /магадгүй уруудах/ зам руу ороход хүргэдэг. Монголчууд "Үг их хүчтэй" гэдэг. Ер нь нэг л үг хүн /хүү/-ийг өгсүүлж ч болно. Уруудуулж ч болдог. Тэгэхээр хэлэх үгээ бодож хэлэх. Үүнийгээ хүүхдэдээ ч сургах хэрэгтэй.

Аав та эхнэр, ялангуяа хүүхдийнхээ юу хэлж байгааг хариуцлагатай сонсож байх нь чухал.
Зүгээр л ярилцах нь хамааралгүй. Тэдний /хүүхдийн/ сэтгэлгээ нээгдтэл яриулж, ярилцах учиртай.
Хайрыг байнга сэргээж, хэрэгжүүлж чаддаг байх ёстой.

Эх сурвалж: Эцэг эх-хүүхэд-харилцаа II

X
Нэвтрэх