Шүд

image

Хүүхдүүдийг баярлуулдаг бэлэг эргээд хүүхдийн эрүүл мэнд тэр дундаа амны хөндийн эрүүл ахуйд сөргөөр нөлөөлдөг.

Сүүлийн жилүүдэд аль болох ном, тоглоом сонгож, амттанаас татгалздаг болсон ч яалт ч үгүй чихэр орчихдог шүү дээ. Тэгвэл хүүхдүүдээ баярлуулах шинэ жилийн бэлгэндээ ямар чихэр сонгох талаар "Бадрал сан" төрийн бус байгууллагын тэргүүн, шүдний эмч Б.Батбаярын зөвлөгөөг хүргэж байна.

АЛЬ БОЛОХ ЗӨӨЛӨН, ХУРДАН ИДЭХ ЧИХРИЙГ СОНГООРОЙ

  • Та хүүхдийнхээ бэлгэнд аль болох зөөлөн, хурдан идэх чихрийг сонгоорой. Хатуу чихэр, иштэй чихрээс аль болох татгалзах хэрэгтэй. Хатуу чихэр нь аманд удаан уусдаг учир тэр хэрээрээ шүдэнд муу байдаг.
  • Хийжүүлсэн ундаанаас татгалзаарай. Цэвэр жүүсийг сонгох нь илүү дээр боловч нэг дор их хэмжээгээр уулгаж болохгүй.

ХАТУУ ЧИХРИЙГ ХҮЛХЭЖ ИДЭЖ БОЛОХГҮЙ
Шүдний нян бактери чихэрлэг зүйлээр хооллоод хүчил болгож ялгаруулдаг. Ингэхээр шүдэнд хүчил наалддаг. Энэ хүчлийг шүд хамгийн ихдээ 30 минут тэсвэрлэдэг. Үүнээс шүд сийрэгжиж эхэлдэг. Гучин минут доторх хүчлийг шүд тэсвэрлэж цоорох аюулгүй.

Харин гучин минутаас илүү үйлчилсэн сийрэгжилтийг нөхөн сэргээж чаддаггүй цооролт үүсдэг. Тэгэхээр хатуу чихрийг хүлхэж идэх нь буруу. Иштэй чихрийг бол хүлхэж идэхээс өөр арга байдаггүй. Тиймээс энэ нь шүдэнд хамгийн хортой зүйл.

Хүүхдэдээ чихэр өгөх бол нэг дор идүүлэх хэрэгтэй. Мөн долоо хоногийн нэг өдрийг чихэр иддэг өдөр болгох нь зүйтэй. Ойр ойрхон чихэр идэх нь шүдэнд муугаас гадна дархлааг сулруулж байдаг аж.

Сэтгүүлч: Р.Адъяасүрэн

X
Нэвтрэх