fbpx

Хүүхдийн хооллолт

image

Удахгүй та охин юмуу хүүтэй болно. Эхнэрт тань юуны өмнө сэтгэл санааны болон бусад олон тусламж шаардлагатай болдгийг мартаж болохгүй.

Ихэнх эмэгтэйчүүд жирэмсэн байхдаа хүүхдээ төрүүлж чадах болов уу, ямар хүүхэд гарах бол, сүүгүй бол юугаар хооллох билээ, хэнтэй адилхан хүүхэд гарах бол гэх мэт олон юманд санаа зовж байдаг. Жирэмсэн үед ч, төрөх үед ч, төрсний дараа ч эхнэрийн тань бие махбодод явагдах физиологийн үйл ажиллагаа үндсээрээ өөрчлөгддөг. Эхнэр тань хүнд байдлыг даван туулж байгаа гэдгийг юуны түрүүнд бодож анхаарч түүнийхээ төлөө бүх л анхаарлаа хандуулах ёстой.

Хүүхдээ төрөхөөс нь өмнө хүүхдээ хөхүүлэх талаар эхнэрийн хамт хэвлэл ном уншиж судлах, хичээлд хамт сууж аль болох ихийг мэдэхийг хичээх нь эхнэртээ тохиолдох бэрхшээлийг хамтран давж туулах, түүндээ анхаарал хандуулж байгаагийн нэг хэлбэр мөн.

Эцэг хүн хүүхдийнхээ ээжийн сэтгэл санааг хэр дэмжиж, түүнд хэр тусалж байгаагаас эхчүүдийн бие махбод хэвийн үйл ажиллагаандаа ороход төдий чинээ нөлөөлдөг. Юуны түрүүнд эхийн сэтгэл санаатай холбоотой байдаг хөхний сүүний гарцанд нөлөөлнө. Эхийн сүүний гарцад идэж байгаа хоолноос илүү сэтгэл санааны байдал нөлөөлдөг гэдгийг эцгүүд мэдэж, түүнийгээ тайван байлгах, хүүхэд асрах, хооллоход туслах хэрэгтэй юм.

Эх сурвалж: 2 хүртэлх насны хүүхдийн хооллолт, 2014 он

profile

Зөвлөх: М.Оюунбилэг

Анагаах ухааны доктор

X
Нэвтрэх