Аавуудын хувьд бяцхан охидоо хайрлаж хамгаалах нь онцгой үүрэг билээ. Украйн зураач Снежана Сош нь аав охины харилцааны гайхамшиг, гоо үзэсгэлэнг харуулсан усан будгийн цуврал гар зургийг бүтээжээ.
Түүний ихэнх ажил нь маш нарийн утга агуулгатай бөгөөд эцэг, эхийн өдөр тутмын амьдралын хэв маягийг шинэлэгээр харуулахыг зорьдог гэнэ.
"Би үргэлж аавтайгаа тааламжтай харилцаатай байхыг хүсдэг байсан ч хайртай гэдгээ хэрхэн харуулахаа мэдэхгүй байснаар ихэнх цаг нь хүйтэн, хөндий байсан" гэж Сош аавынхаа талаар нэгэнтээ дурсав.
Тэрээр ихэвчлэн зургаараа дамжуулж хүүхэд, эцэг эх, гэр бүлийн холбоог харуулахыг хүсдэг аж.
"Аав бид хоёр" цуврал зургуудыг үзээд аавууд охидтойгоо зарим санааг нь туршаад үзэхэд гэмгүй л юм.
1. Тэр гэр бүлийн бүх асуудлыг өөр дээрээ үүрдэг.
2. Тэр ээжийг нь гуниглах, тусламж хэрэгтэй байгаа үед нь хорвоогийн хамгийн хүчтэй эр хүн болж хувирдаг.
3. Тэд охиноо халуун нарнаас хамгаалж чаддаг.
4. Тэд магадгүй охиныхоо хамгийн сайн стилист нь болж чаддаг.
5. Аавууд охидынхоо ирээдүйд санаа зовон “Хараахан болоогүй” “Цаг нь ирээгүй” гэж үглэдэг.
6. Аав нь охиноо ямар ч гунигтай үед нь сэргээж чаддаг.
7. Тэд охидынхоо төрсөн өдрөөр гэнэтийн бэлгийг барьдаг.
8. Аав хүн сургаж, зааж чадахгүй ч цагаа тулахад охиныхоо мөрөөдлийн даашинзыг ч урлаж чадна.
9. Бие биенээсээ холдох үед маш ихээр санадаг.
10. Тэд охидтойгоо цагийг хамгийн их өнгөрүүлдэг.
11. Тэр охиндоо хамгийн хөгжилтэй нь байж чаддаг.
12. Аавуудыг ариун цэврийн өрөөнд ороход охид хамгийн ихээр хүлээдэг.
13. Тэр хамгийн сайн нуугдаж чаддаг.
14. Өдрийн унталтаараа тэд хамтдаа унтах нь уламжлал болсон гэлтэй.
15. Охид үсээ ааваараа угаалгах хамгийн их дуртай. Учир нь тэд энэ үедээ үргэлж хөгжилддөг.
16. Сонирхолтой санааг сэдэж зураг зурах нь тэдний нэг гайхалтай зүйл.
17. Аавууд гэрийн бүх охидыг баярлуулж чаддаг.
18. Этгээд үйлдлийг хүртэл хамтдаа хийдэг.
19. Охид аавыгаа энэ хорвоогийн хамгийн царайлаг эр хүн болгодог.
20. Түүнийг өвдөхөд хамгийн ихээр анхаарал хандуулдаг хүн нь охин.
21. Дэлхий дээрх хамгийн тухтай өлгий, ор бол аавын гар.
22. Хөтөвчиндөө сууж байхдаа ааваараа ном уншуулах нь охидын хувьд дуртай зүйл нь.
23. Аавууд ямар ч ажлыг маш сайн хийж гүйцэтгэдэг.
24. Охинтойгоо хамт хоол хийх нь тэдний дуртай ажлуудын нэг.
25. Гэрээ цэвэрлэх нь чухал гэдгийг хэлж ойлгуулах.
26. Угаалга хийх.
Эх сурвалж: https://www.boredpanda.com/