Хүүхдийн хооллолт

image

-Хүүхдэд өгч болох зөв хүнс-

Хүүхэд тань урьд нь иддэг байснаасаа арай бага идээд байгаа юм шиг танд санагдаад байвал энэ нь тухайн насны хүүхдийн онцлог юм.
1-2 насан дээрээ хүүхэд хоолоо өөрөө халбагадаж идэж сурсан байна. Мэдээж цэвэрхэн, асгалгүйгээр идэхэд түүнд хугацаа хэрэгтэй.

ХҮҮХДЭДЭЭ ЮУ, ЮУ ӨГӨХ НЬ ЗҮЙТЭЙ ВЭ?

  • Сүү (тослог нь 3.5%)
  • Сүүн бүтээгдэхүүн (зөөлөн бяслаг, тараг, аарц)
  • Төмрөөр баяжуулсан өглөөний хоол (овъёос, арвай, холимог үр тариа)
  • Бүхэл үрийн талх, гоймон, цагаан будаа
  • Жимс (амтат гуа, чангаанз, бэрсүүт жүрж)
  • Ногоо (цэцэгт байцаа зэргийг зөөлөн болтол болгож идэх)
  • Уураг (өндөг, шош, газрын самрын нухашийг талхан дээр нимгэн түрхэж идэх, мах, тахианы мах, ясгүй загас, дүпү)
  • Жимсний шүүс (100% шүүс, цитрус болон цитрусын бус жимснүүд)
  • Зөгийн бал

ӨДӨРТ ЯМАР ХЭМЖЭЭГЭЭР ӨГӨХ НЬ ЗӨВ БЭ?

  • 1-1,5 аяга сүү, 1 аяга тараг, 28-42 гр орчим бяслаг
  • 85 гр орчим өглөөний хоол
  • 1 аяга жимс (шинэ, хөлдөөсөн зэрэг жимснүүдийг маш жижиг жижиг хэмжээтэй болгон өгөх)
  • 100% жимсний шүүс өдөрт 110-170 гр
  • 1 аяга ногоо (олон төрлийн ногоог сайтар болгож, жижиг жижгээр хэрчсэн байна)
  • 60 гр орчим уураг

ХООЛЛОХДОО ЮУГ АНХААРАХ ВЭ?
Мэргэжилтнүүд бага насны хүүхдэд өндөг, загас, самартай бүтээгдэхүүн өгөх нь харшилтай болгодог гэж үздэг байсан ч сүүлд хийсэн судалгаагаар үүнийг батлах ямар ч баримт нотолгоо байхгүйг олж тогтоосон юм. Хэрэв танай гэр бүлд ямар нэг хүнсний бүтээгдэхүүний харшилтай хүн байгаа бол хүүхдэдээ тус бүтээгдэхүүнийг өгөх эсэх талаар эмчээс зөвлөгөө авах нь зүйтэй.

profile

Зөвлөх: н.Төртогтох /Багш/

Сургуулийн өмнөх боловсролын сургууль

X
Нэвтрэх