fbpx

Мэдээ, мэдээлэл

Шинэ жилийг угтсан ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН тоглолтуудын мэдээллийг хүргэж байна.

"3 бяцхан тоорой" хүүхдийн жүжиг
Хэзээ: 12.23, 24, 30, 31-нд
Хаана: Чойжин Сүитс
Tасалбар: 10, 15 мянган төгрөг
Дэлгэрэнгүй: Английн ардын үлгэрээс сэдэвлэн Сергей Михалковын жүжгэн хэлбэрт оруулсан хувилбараар шинэлэг, орчин үеийн болгон тавигдаж байгаа "3 бяцхан тоорой" нь "Олны хүч Оломгүй далай", "Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал", "Ахаа алд хүндэл, Дүүгээ дэлэм хүндэл", "Эвт шаазгай буга барина" гэсэн сургаал үгүүдээр дамжуулан жүжгийн хэлэх гэсэн санааг гаргасны дээр аймхай хулчгар бас залхуу хойргын эсрэг аливаад тууштай хөдөлмөрч хичээнгүй тусч байх, онгироо бардам байж болохгүй, олонтойгоо нийцтэй нөхөрсөг байх тухай өгүүлсэн сургамжит, хүмүүжлийн ач холбогдолтой жүжиг юм.


“Цөмөөхэй балет” 2017
Хэзээ: 12.28, 29, 30-нд
Хаана: УДБЭТ
Tасалбар: 20, 30, 40, 60 мянган төгрөг
Насны ангилал: 3+

Ерөнхий продюсер: МУГЖ: Д.Алтанхуяг


П.И.Чайковский "Щелкунчик" 

Хэзээ: 12.21, 22, 23, 24-нд
Хаана: УДБЭТ
Tасалбар: 20, 30, 40 мянган төгрөг

Насны ангилал: 8+
Дэлгэрэнгүй: Жүжгийн үйл явдал 18-р зууны сүүл үеийн Германы жижигхэн хотод зул сарын баяраа тэмдэглэж буй нэгэн гэр бүлд өрнөдөг. Хүүхэд бүрийн хүндэтгэн хайрладаг хүүхэлдэйн алдарт мастер Дроссельмейер өөрийн хийсэн хөдөлгөөнт хүүхэлдэйнүүдээр хүүхдүүдэд үлгэр ярьж өгөн, үлгэрийн баатар Цөмөөхэй буюу"Щелкунчик"-ийг Маша охинд өгнө. Маша охинд самар цөмөгч хүүхэлдэйн тухай шидэт үлгэр маш гүн сэтгэгдэл төрүүлсэн учир охины зүүд нь "Щелкунчик" бүжгэн жүжгийн үйл явдал болж өрнөдөг.


FROZEN ЗулСар хүүхдийн тоглолт

Хэзээ: 12.23-нд
Хаана: МҮЭСТО
Tасалбар: 15 мянган төгрөг

Насны ангилал: 2+
Дэлгэрэнгүй: Frozen киноны баатрууд Үзэсгэлэнт Элса, Хөгжилтэй Олоф, Ухаалаг Анна нартай хамт зул сарын өмнөх адал явдал дүүрэн аялалд гарцгаая.
Аялалын турш Хүүхэд багачуудын хайртай үлгэрийн баатрууд нэгдэж муу санаат хатны хорон санааг нураахад авьяаслаг алиалагч, циркчид, уянгалаг хоолойтой дуучид бүжигчид туслах болно.
Мэдээж хүүхэд багачуудын маань дуу хоолой, инээмсэглэл дутах нь дамжиггүй.


Walt Disney Монголд
Хэзээ: 12.21
Хаана: UB Palace
Tасалбар: 15 мянган төгрөг
Насны ангилал: 4+


"12 сар" жүжиг
Хэзээ: 12.26, 27
Хаана: Хүүхэлдэйн театр
Tасалбар: 15 мянган төгрөг
Насны ангилал: 3+

Дэлгэрэнгүй: С.Маршакийн "Арван хоёр сар" жүжиг


"Циркийн Адал Явдал" Хүүхдийн Шинэ Жил
Хэзээ: 12.29
Хаана: The Corporate Hotel & Convention Centre
Tасалбар: 35 мянган төгрөг
Насны ангилал: 3+

Дэлгэрэнгүй: Хүүхдүүд адал явдал дүүрэн циркийн тоглолт үзэхээс гадна хөгжөөнт тоглоом тоглон, үлгэрийн баатрууд, ан амьтадтай зургаа авахуулан бэлэг авах болно.


Гайхамшигт хайрцаг шинэ жилийн шилдэг тоглолт
Хэзээ: 12.29, 30
Хаана: МҮЭСТО
Tасалбар: 25 мянган төгрөг
Насны ангилал: 3+

Дэлгэрэнгүй: Ухаалаг бэлэг дагалдана.

 

Сэтгүүлч: А.Мишээл

X
Нэвтрэх