fbpx

Эрүүл мэнд

image

САХАР, ЧИХЭР ГЭЖ ЮУ ВЭ?

  • Сахар хүний амьдралд хэрэгцээтэй 6 гол бодисын нэг болох нүүрс усны 1 хэлбэр буюу энгийн нүүрс ус
  • Чихэр, чихэрлэг бүтээгдэхүүнд ордог сахар нь энгийн нүүрс буюу цэвэрлэгдсэн элсэн чихэр
  • Сахарыг чихрийн манжингаас цэвэрлэж цагаан элсэн чихэр гаргаж авахаас гадна чихрийн нишингээс цэвэрлээгүйг бор сахар гаргаж авдаг
  • Энэ цагаан, бор сахар хоёрын адил тал нь сахарын агууламж, илчлэг чанар нь адил, харин бор сахар аминдэм эрдэс агуулдгаараа дээр ч тийм ч их биш. Бас хиймэл бор сахар байдаг энэ нь цагаан элсэн чихэрээс ялгаагүй илчлэг өгөхөөс цаашгүй
  • Сахарын зөвлөмж хэмжээ насанд хүрсэн эрэгтэй хүн өдөрт 30гр, эмэгтэй хүн 25гр байдаг.

САХАР БИЕД ОРООД ЮУ БОЛДОГ ВЭ?

  • Сахар биед ороод гэдсэнд глюкоз болон задрана.
  • Глюкоз цусанд, элэгт, илүүдэл нь биед өөх болон хуримтлана.
  • 1гр сахар 4 ккал илч ялгаруулна.

ХҮҮХДЭД ЯМАР ХОРТОЙ ВЭ?

  • Шүд цоорох, буйлны үрэвсэлтэй болох,
  • Оюун ухаан хомсдох, сурлага муудах, хэт сэрэмтгий, эпилепси болох,
  • Кальци дутах, үүнээс болж Д аминдэмийн дутал, яс сийрэгжихэд хүрэх,
  • Хоолонд дургүй болж тэжээлийн бодисын дуталд хүрэх,
  • Сахар чихэрт донтох,
  • Өвчин, гадны тааламжгүй орчинд биеийн эсэргүүцэх дархлаа муудах,
  • Хэт хөдөлгөөнтэй болох, анхаарал муудах эмгэгт хүрэх,
  • Өсөлтийн гормон үүсэлт муудсанаас хүүхдийн өсөлт муудах,
  • Хүнсний харшилд өртөх,

ХҮҮХДИЙГ ЧИХЭРТ ДОНТОХООС СЭРГИЙЛЭХ

  • 1 нас хүрээгүй хүүхдийн нэмэгдэл хоолонд чихэр, давс хийхгүй байх,
  • Хүүхдэд 5 нас хүртэл цаастай чихэр өгөхгүй, чихэрлэг бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах,
  • Бага насны хүүхдэд хоногт 5гр сахарын нормтой байдаг. Сургуулийн насны хүүхдэд 6-8гр,
  • Хүүхдэд бүх баяраар чихэр өгдөг дадлаа зогсоох. Тоглоом, ном, хичээлийн хэрэгсэл, зургийн хэрэгсэл, хөгжмийн зэмсэг зэрэг зүйл бэлэглэх,
  • Эрүүл мэндийн хичээлээр бүх насны хүүхдэд чихрийн хорын талаар хичээл зааж сурталчилгаа хийж байх,
  • Чихэр их хэрэглэснээс үүсэх өвчин эмгэгийг эрт илрүүлж байх,
  • Эцэг эхчүүд хүүхдээ чихэрт донтсон эсэхийг мэдэж байх,
  • Хүүхдээ өвчлөхөд чихэрлэг шингэн эм хэрэглэхгүй байх. Эмч нар ч бага насны хүүхдэд зориулагдсан шингэн эмийг хүүхдэд өгөхгүй байх,

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

X
Нэвтрэх