fbpx

Хүмүүжил

image

Хүү нь аавыгаа ажлаасаа иртэл зурагтын удирдлага дээр ус асгаж, уншиж байсан номных нь хуудсыг урчихсан байв. Ганц хүүгийнхээ төлөө "амиа тавьдаг" эцэг хүүгийнхээ үйлдэлд харамссан боловч хүүгээ өхөөрдөн:

  • Хэн ном урж, зурагтын удирдлага норгосон бэ? Эмээ нь тэгсэн үү, ээж нь тэгсэн үү? гэж асуув.

Дөнгөж саяхан л хийсэн хэрэгтээ гэмшин яах учраа олж ядаж байсан хүү аавынхаа энэ үгийг сонсоод айхаа больж эцэг рүүгээ гүйж ирээд:

  • Ээж ном урчихсан. Бас эмээ ус асгасан гэлээ.

Эмээ нь  бүр ч хошуу дэвсэн "Миний хүү ураагүй, ураагүй эмээ нь л  урчихсан юм" гэж баталлаа.

Бодлогогүй энэ хайр даамжирч худал хэлэх, хууран мэхлэх муу замд бяцхан хүүг хөтлөх нь тэр... Өнөөдөр эх эцгийн бүүвэй, энгэрт эрхлэн өсөж яваа энэ жаахан хүү хожим нь эр бие том хүн болохын цагт хайрлан өсгөсөн эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч, анд нөхдөдөө даанч яав даа бид л зааж өгөөгүй юмсан гэж харамстал хууран мэхэлж, худал хэлэгч нэгэн болно.

profile

Зөвлөх: А.Найгалмаа

Хүүхдийн зохиолч, судлаач

X
Нэвтрэх