fbpx

1-3 нас хүртэл

image

-Нэгээс 2 ой хүртэлх насны хүүхдийн онцлог-

Хүүхэд бүрийн хөгжил өөр өөр хурдтайгаар, өөр өөрийн онцлогтойгоор явагддаг болохыг байнга санаж явах хэрэгтэй. 2 нас хүртлээ хүүхэд хөл дээрээ сайн тогтвортой алхаж сурах ба ганцаараа явж, шатаар дээш доош буух, өлмий дээрээ зогсох бүр бөмбөг өшиглөх чадвартай болох ба 2 ой хүрэхийн алдад гүйдэг болох ч энүүхэнд юм.

Хүүхэд юм руу авирах дуртай болох ба гэрийнхээ сандал ширээ, буйдан зэрэг авирч болох юу л байна тэр бүхэн түүний сонирхлыг татна.

Түүний хэл яриа хөгжих шатандаа яваа ч тэрээр хэлж ярьж байгаагаасаа хамаагүй ихийг ойлгодог болсон байна. 1 ой 6 сартайдаа хүүхэд хэд хэдэн үг хэлж, 2 ойтойдоо холбоо үг, богино өгүүлбэр ярьдаг болно.

Таны түүнд уншиж өгдөг ном, өдөр тутмын харилцан ярианаас хүүхэд шинэ үг хэллэг сурч байдаг. Хүүхэд энгийн заавруудыг ойлгодог болсон байх ба “Номоо аваад хүрээд ир” гэх мэт заавруудыг биелүүлдэг болно.

Юмны хэлбэр дүрс, өнгийг ялгаж сурна. Тосон харандаагаар эрээчих, эвлүүлдэг тоглоомоо дээш өрөх, бөмбөг шидэх, хайрцаг саванд байгаа зүйлсийг гаргаж буцааж хийх зэрэг хоббитой болно. Энэ үед та хүүхдийнхээ солгой эсэхийг ч анзаарч магадгүй юм.

Хүүхэд бүгдийг өөрөө хийх хүсэлтэй болно. Магадгүй “Би өөрөө” гэсэн үг таны хүүхдийн хамгийн анхны үг байхыг ч үгүйсгэхгүй. Хувцсаа өөрөө тайлж, өөрөө өмсөх, өөрөө хоолоо идэж, гараа угаахаас эхлүүлээд бүгдийг өөрөө бусдын тусламжгүйгээр хийхийг хүснэ.

Ариун цэврийн өрөө түүний сонирхлыг маш ихээр татна. Таны утсаар ярьж байгааг дуурайх, хүүхэлдэйгээ хооллох, машин жолоодож байна гэж тоглох дуртай болно. 2 ой хүрээд хүүхэд бусад хүүхдүүдтэй тоглох, эцэг эхээсээ өөр хүнтэй цагийг өнгөрөөх зэрэгт илүү тайвнаар хандах болно.

profile

Зөвлөх: Г.Батжаргал

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх