fbpx

0-1 нас хүртэл

image

-6-12 сартай хүүхдийн хөгжил-

ЕРӨНХИЙ ЧАДВАР:

  • Эрхий болон долоовор хурууны тусламжтайгаар эд юмсыг барьж авах
  • Харилцахдаа дохио зангаа ашиглах
  • Мөлхөх, алхах

Хүүхдийн бие физиологи хөгжихийн хэрээр танай гэр бүл бяцхан судлаачтай боллоо л гэсэн үг.

6-7 сартай хүүхэд: мөлхөж, эд зүйлсийг эрхий болон долоовор хуруугаар авах чадвартай болох нь хүүхдэд цаашдын хөгжлийн үе шат руугаа шилжих боломжийг олгодог.

6-9 сартай хүүхэд: дохио зангааг ихээр хэрэглэх ба эдгээр нь цаашдаа үгээр солигдох юм. Тэврүүлэх гэж уйлахын оронд хүүхэд хоёр гараа өргөн алдалж, тань руу харна. Харин өөрийг нь буулга гэхийг гараараа доош заан, эсвэл өөрийн чинь гарыг доош дарах мэтээр дохио зангааг ихээр хэрэглэнэ.

8-9 сартай хүүхэд: мөлхөх байрлалаас босох, босож явахдаа ойр хавийн тавилга эд зүйлсээс барих, нэг тавилгаас нөгөө рүү дамжиж тэнцвэрээ олох зэргийг сурсан байна.
12-13 сарын хооронд ихэнх хүүхдүүд анхны алхмаа хийхэд бэлэн болдог.

Ой хүртэлх насны хүүхдийн хөгжлийн үе шатуудаас эцэг эхчүүдийн санааг хамгийн ихээр зовоодог үе шат бол яахын аргагүй алхах юм. Ихэнх хүүхдүүд ой хүрээд л алхаж эхэлдэг ч 9 сараас 1 ой 4 сар хүртэлх насандаа анх алхаж сурах нь ямар нэг эмгэгт тооцогддоггүй. Алхаж сурахад хүүхдийн зан байдал ч мөн нөлөөлдөг аж. Тайван хүүхдүүд илүү хашир байдаг ч нэг алхсан тохиолдолд хөл дээрээ маш сайн тогтож, тэнцвэрээ алдалгүй явж чаддаг.

Эцэг эхчүүдийн санаж явах ёстой хамгийн чухал зүйл бол хэзээ ч хүүхдээ бусдын хүүхдүүдтэй харьцуулахгүй байх юм. Таны хүүхэд өөр нэг хүүхдээс хөгжлөөрөө түрүүлж эсвэл хоцорч байгаа юм шиг харагдавч эцсийн үр дүн нь аль аль хүүхдийнх нь хувьд яг л адил байдаг. Өөрийнхөө хүүхдийг зөвхөн өөртэй нь л харьцуулахыг хичээж, хөгжлийн үе шат болгон дээр нь хайр энхрийлэл, урам зоригоор тэтгэж байгаарай.

X
Нэвтрэх