Хүмүүжил

image

Аутизм хүрээний эмгэг нь нийгмийн харилцаа болон бусадтай харилцах чадвар сул, аливаа өөрчлөлтөнд тавгүйтэж хямардаг, давтагдмал, өвөрмөц зан үйлээр илэрдэг нийлмэл эмгэг юм.

Энэ удаад эцэг эхэд хүүхэдтэйгээ хэрхэн харилцах тухай мэдээллийг хүргэж байна.

Бид харилцааны олон төрлийг ашиглан мэдээлэл солилцох, сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэх, үг хэл, нүүр царай, үйл хөдлөлийн тусламжтайгаар бодол санаагаа илэрхийлэн харилцдаг. Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдтэй харилцахад дээрх харилцааны аргуудаас гадна хүүхдийн онцлог, чадвараас шалтгаалан өөр харилцааны тусгай аргыг ашигладаг.

Аутизмийн хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн харилцаан дээр илэрдэг шинж тэмдгээс дурьдвал: Үеийн хүүхдүүдтэй харилцаанд орохдоо хэвийн бус /ганцаараа тоглох, өөрийн эд зүйлсийг бусадтай хуваалцах дургүй/, том хүмүүс ба өөрөөсөө ахмад хүмүүстэй ярилцах, өөрийн хүслээ илэрхийлэх чадвар сул, мөн хүнтэй харилцахаас илүү амьгүй зүйлтэй харилцах дуртай байгаа нь ажиглагддаг.

Эдгээр аргуудаас эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ажиллахдаа өдөр тутам ашиглаж болох аргуудыг санал болгож байна.

  • Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэд бусадтай харилцахдаа хүний нүдрүү харахгүй байх тохиолдол олон байдаг. Хүний нүдрүү харах чадварыг нь сайжруулах дасгал хийх.
  • Хүүхдийнхээ дуртай зүйлээр нь дамжуулан урамшуулах. Бидний сонирхол харилцан адилгүй байдаг шиг хүүхдүүдийн сонирхол харьцангуй их, олон янз, сонирхох хугацаа нь ялгаатай байдаг.
  1. Хүүхдийнхээ дуртай зүйлийг олох
  2. Ямар нэгэн даалгавар хийлгэх
  3. Дуртай зүйлээр нь урамшуулах
  • Зургаар харилцах. Хэл ярианы хоцрогдолтой хүүхдэд өөрийгөө илэрхийлэх, бусдын сэтгэл хөдлөл, зааврыг ойлгох зэрэгт чухал нөлөөтэй арга. Аутизмтай хүүхэд нь өөрийнхөө санаа бодлыг зөв илэрхийлэх болон бусдын санаа бодол зааврыг ойлгохгүйгээс сэтгэл зүйн хямрал үүсдэг. Харин энэхүү хямралыг багасгах өөрийгөө зөвөөр илэрхийлэх нэг арга бол зурган харилцаа юм.

  • Ярьж сурах гэж байгаа хүүхэдтэй ажиллахдаа үг давтуулж хэлүүлэх /утгатай/ мөн амны хайрцаг харуулж хэлүүлэх зэргээр үгийн баялаг нэмэгдүүлэн авиа, үг, өгүүлбэрийг зөв хэлж сургах боломжтой.

profile

Зөвлөх: Г.Нямпагма

Аутизм- Монгол Анд ТББ-ын Сэтгэл зүйч

X
Нэвтрэх