fbpx

Ээж, аавуудад

image

Хөх зангирсан үед ямар арга хэмжээ авах талаар зөвлөгөөг хүргэж байна.

ХӨХ ЗАНГИРАХ

Хөх зангирсан үед дараах шинж тэмдгүүд илэрнэ. Үүнд:

  • Хөхөнд сүү дүүрч арьс нь гөлийж, хөхний толгойн суналт муудаж, хүүхэд хөхөхөд бэрхшээлтэй болно.
  • Хөхний толгой, нөсөөт хэсэг сунаж, хүүхдийн аманд орж чадахгүй зөвхөн хөхний толгой хүүхдийн аманд өнгөц орсноос хөхний толгой гэмтэж хагардаг.
  • Хөхөө олон дахин хөхүүлэхээс бэрхшээнэ.
  • Дээрх байдлуудаас хөхний сүүний боловсролт, гарц муудна.
  • Хөх бүрэн сулрахгүй байснаас хөхний толгойн гэмтсэн хэсгээр халдвар орж, хөхний үрэвсэл, буглаа болж болно.

Хөхөнд сүү зангирах үед сүүний гарцыг сайжруулахын тулд:

  1. Хөхөн дээр халуун жин тавих
  2. Ээж халуун усанд орох
  3. Хөхөнд зөөлөн иллэг хийх

Олон дахин хөхүүлэх, зангирааг гартал сүүгээ саах нь хамгийн чухал юм. Хөх нь зангирсан ээж 1-2 хоног халуурч болно. Түүнээс дээш хугацаагаар халуурвал халдвар авсан байж болзошгүй тул эмчид үзүүлнэ. Эх горьдож хөх хавдах нь уламжлалт зан үйл бөгөөд ийм үед окситоцин дааврын ялгаралт муудаж, хөхний суваг агшихаа больж, сүү гадагшлахгүй болсноос болох ба горьдоо гарахад сэтгэл санаатай холбоотойгоор дааврын ялгаралт хэвийн болж хөхний хавдар тэр дороо намддаг.

ХӨХ ӨВДӨХ

  1. Цорго бөглөрөх
  2. Үрэвсэл
  3. Буглаа

Хүүхдийг хүссэн үед нь хөхүүлэхгүй, үлдсэн сүүг саахгүйгээс болдог бас нэг бэрхшээл нь хөхний аль нэг цорго бөглөрөх явдал юм. Хөхний цорго бөглөрөхөд хөх тэр хэсэгтээ өвдөх, арьс нь улайх шинж тэмдэг илрэх бөгөөд бөглөрсөн цорго халдвар авах, бусад өөр цорго бөглөрсөн зэргээс хөхний нэг хэсэг хавдаж улайхыг хөхний үрэвсэл гэнэ.

Энэ үед ээж халуурна. Хөхний үрэвсэл цаашид буглаа болж хүндэрч болно.

Цорго бөглөрсөн үед: Хүүхдийг хүсэх бүрд нь олон дахин янз бүрийн байрлалтай байдлаар хөхүүлэхэд цорго суларна. Хатуурсан хэсгийн сүүг гаргахад л анхаар. Хөхүүлэх үед яг тэр хэсэг дээр хөхний толгой руу чиглэлээр иллэг хийж өгнө. Ээжийг сайн амраана. Үрэвсэл буглааны үед хөхийг сайн суллах арга хэмжээ авна. Хөхний толгойн нүхээр идээ гараагүй нөхцөлд хүүхдээ хүссэн үед нь олон дахин хөхүүлдгээрээ хөхүүлнэ. Хөхний толгойн нүхнээс идээ гарч байгаа нөхцөлд 2 цаг тутамд хөхөө сааж асган антибиотик өгч буглааг эмчилнэ. Харин нөгөө хөхөө хүүхдэд хөхүүлнэ.

profile

Зөвлөх: М.Оюунбилэг

Анагаах ухааны доктор

X
Нэвтрэх