Хүнсний ногооны ач тус
1,043

2018 он 01 сар 5

ТөмсЦардуулаар хамгийн их баялаг. А, С, В-ийн бүлгийн аминдэм, кали ихтэй. Хүүхдийн төрөл бүрийн хоолонд оролцуулна.

Байцаа. Сахар, кали, фосфор, төмөр агуулдаг. Хүүхдэд бага наснаас эхлэн шүүс, нухаш, шөл, салат бэлтгэж өгнө.

Улаан лооль. Амттай. Кали, төмөр, зэс, А, С аминдэм, органик хүчил, идээлүүлэгч бодис ихтэй, эслэг харьцангуй бага.

Өргөст хэмх. Өргөст хэмх 95%-ийг ус эзэлдэг хэдий ч усанд нь эрдэс, аминдэмүүд ууссан байдаг.

Шар лууван. А аминдэмийн эх үүсвэр болдог.

Сонгино, сармис. Фитоцид, эфирийн тос, нүүрс ус ихтэйгээрээ онцлог.

X
Нэвтрэх