fbpx

Хүүхдийн хооллолт

image

Хүүхэд 6 хүртэлх насандаа бага, балчир насны хүүхдийн хоолноос насанд хүрэгчдийн хоолонд шилждэг. Иймээс 2-5 насны хүүхдийн хооллолтыг "шилжилтийн хооллолтын үе" гэж нэрлэдэг. Шилжилтийн хооллолтын энэ үед хүүхдийн хөгжлийн анхаарал татах "хэцүү үе" тохиодог.

Энэ үеийн хоол нь тэжээлийн бодисоор хангалттай биш, тэжээлийн бодисууд зөв харьцаатай байхгүй бол хүүхдийн бие махбодод агуулагдах уураг буюу өсөлтийн хүчин зүйл, дааврын хэмжээ найрлагад нөлөөлснөөр бие махбодын нэг юм уу хэд хэдэн хэсэг, тухайлбал, хөл нь богино, гар, хөлийн шуу урт болох, дотоод эрхтнүүд тухайлбал ходоодны хэмжээ бага, гэдэс нь хэт урт болох гэх мэтээр бие махбод эрхтэн систем тэнцвэргүй өсөж хөгждөг.

Шилжилтийн хооллолтын үеийг онцгой анхаарах эхний шалтгаан энэ.

Энэ насны хүүхэд хоолны өнгө, амт, бүтэц, халуун, хүйтэн аягалсан хэмжээ, хэлбэр дүрс зэрэгт их мэдрэмтгий ханддаг. Энэ нь шилжилтийн хооллолтын үеийг онцгой анхаарах хоёр дахь шалтгаан.

2-5 насны хүүхдийг насанд хүрэгчдийн хоолонд шилжүүлж оруулах хариуцлагатай үе учраас эцэг эх, асрагчид, багш нараас маш их анхаарал халамж шаардана. Хүүхдүүд өнгөтэй, зөөлөн, багаар аягалсан, бүлээн, хурц биш амттай хоолонд дуртай.

Хүүхэд хооллох орчинд онцгой анхаарах шаардлагатай. Хооллох газар цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй, их халуун биш, хүүхдийн өндөр намд тохирсон ширээ, сандал бэлдэж өгсөн, хоол аягалах аяга, таваг өнгөлөг, аягалсан хоол нь ч хүүхдийн сонирхол татах, хооллох үед нь анхаарал халамж тавьж эелдэг зөөлөн ханддаг байх нь онцгой чухал.

Шилжилтийн үед ямар байх ёстой түүнийг хичээл зүтгэлээр даван туулахыг хичээцгээх хэрэгтэй. Бид урьд нь энэ талаар анхаарч байгаагүй. Гэвч хооллох гэдэг ямар чухал зүйл болохыг, хооллолтын буруугаас болж олон өвчин үүсдэгийг мэдсэн хүн бүр үүнд гайхахгүй гэдэгт итгэж хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө бүхнийг хийцгээе.

profile

Зөвлөх: М.Оюунбилэг

Анагаах ухааны доктор

X
Нэвтрэх