fbpx

Томуу, томуу төст

image

-Вирусийн талаар товчхон-

Зөвхөн амьд эсийн дотор амьдарч халдвар дамжуулах чадвар бүхий маш жижигхэн хэмжээтэй, уургаар бүрхэгдсэн молекул юм.

Дэлхийн бөмбөрцгийн аль ч хэсэгт тааралдаж болох /агаар, ус, хөрс шороо г.м/ ДНХ, РНХ уургийн нэгдэл бөгөөд амьд амьтны эс төдийгүй нянгийн /бактери/ дотор ч өсөж үржин өвчлүүлэх чадвар бүхий боловч ямар нэгэн эсийн дотор ороогүй үедээ өсч үржих, өвчин үүсгэх чадваргүй эгэл жижиг биет юм.

Эсийн дотор орсон үедээ нэг эсээс нөгөө эсэд дамжин тархаж халдварлах чадвартай болдог ба энгийн бүтэцтэй учир гадна орчинд ялангуяа хүйтэнд тэсвэртэй байдаг.

Антибиотик эм нь зөвхөн нян буюу бактерийг устгахаар бүтээгдсэн тул вируст үйлчилдэггүй. Тийм учир ханиад эхэлж байх үед антибиотик хэрэглэх шаардлагагүй.

profile

Зөвлөх: Б.Бат-Өлзий

Клиникийн профессор, Хүүхдийн эмч 99736795, 80013575

X
Нэвтрэх